logo
Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

2022/06/27

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хурц нартай, аагим халуун өдрүүд үргэлжлэж, 28,29-нд нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер ус, наршилтын аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2022 оны 06 сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Халх  голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар 20-25 хэм, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газраар 30-35 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 26-28 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 25-27 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 23-25 хэм дулаан байна.


2022 оны 06 дугаар сарын 28-наас 07 дугаар сарын 02-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 29-нд нутгийн зарим газраар, 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 07-р сарын 01-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 22-27 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 35-40 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш