logo
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын даргад салбар хороод дүрмийн төслөө танилцууллаа

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын даргад салбар хороод дүрмийн төслөө танилцууллаа

2022/06/27
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс өнөөдөр хуралдаж, Үндэсний бөх, Хурдан морь, Үндэсний сурын харваа, Шагайн харвааны салбар хороод баяр наадмыг зохион байгуулах дүрмийн төслөө танилцуулав.
 
Баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу хангагдаж буйг салбар хороодын удирдлагууд энэ үеэр хэлж байлаа.
 
Мөн Урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулах салбар хороо Төрийн ёслол хүндэтгэлийн концерт болон “Улаанбаатарын үдэш” цэнгүүний бэлтгэл ажлын талаар танилцуулж, энэ жилийн наадмыг хүүхэд, залууст түүх соёлоо бүхий л чиглэлээр таниулахад анхаарч ажиллана гэлээ гэж Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ. 
 

Сэтгэгдэлүүд

Дээш