Өнгөрсөн 10-15-ны өдөр “Гоёл-2012” наадам амжилттай болж өндөрлөсөн билээ. Тус наадмаас хоёр ч шагнал хүртсэн “Шилмэл загвар” ордны залуу дизайнер Ц.Уянгаатай ярилцлаа.
-Хэдхэн хоногийн өмнө “Гоёл” наадам болж өнгөрлөө. Юуны өмнө “Гоёл-2012” наадмаас өдөр тутмын загвараар шилдэг дизайнерын шагнал хүртсэн танд баяр хүргэе?
-Баярлалаа, би тав дахь жилдээ “Гоёл”-д оролцлоо.
-Өмнө нь ямар нэгэн шагнал авч байсан л биз дээ?
-Тийм ээ, оюутан байхдаа “Хаврын гоёл-2006” наадмаас Үндэсний уран сэтгэмжийн загвараар Гран при шагнал хүртсэн. Мөн “Гоёл-2008” наадмаас Оёмол эдлэлийн шилдэг дизайнерын шагнал авч байлаа. Энэ жилийн “Гоёл” наадмаас гоёлын даашинзны төрөлд “Керасис” брэндийн нэрэмжит шилдэг дизайнер, мөн өдөр тутмын загвараар шилдэг дизайнер гэсэн хоёр ч шагналыг хүртлээ. Үнэхээр их баяртай байна.
-“Гоёл” наадам ирэх жилийн загварын чиг хандлага, өнгө төрхийг тодорхойлдог. Энэ ч утгаараа “Гоёл”-д оролцож байгаа дизайнеруудад тодорхой хэмжээнд шалгуур тавьдаг байх?
-Тийм ээ, шалгуур байлгүй яах вэ. “Гоёл” бол Монголын болон дэлхийн загварын өнгийг тодорхойлдог том наадам. Энэ том наадамд хүссэн нэг нь ороод байдаг юм биш.
-Тэгэхээр та нар яг ямар шалгуураар урласан хувцсаа “Гоёл”-ын тайзнаа толилуулдаг юм бэ?
-Хамгийн эхэнд ирэх жилийн загварын чиг хандлагыг тодорхойлсон байх ёстой. Тодорхой хэмжээнд судалгаа, шинжилгээ хийсний үр дүнд загварынхаа чиг хандлага, өнгө төрхийг тодорхойлж гаргадаг. Мэдээж “Гоёл”-д оролцохыг хүссэн олон загвар зохион бүтээгч байдаг. Загвар зохион бүтээгч бидний нэн түрүүнд хийх ажил бол зураг, эскизээ гаргана. Бидний гаргасан зураг, эскизийг дизайны бүх хэлтэс, агентлагийн захирлууд хүлээн аваад хуралдаж, ирэх жилийн загварын чиг хандлагаа тодорхойлдог. Тэд л “Гоёл”-ын тайзнаа ямар дизайнерын хувцсыг амилуулж, амьдруулахаа шийддэг. Харин тэр бүх шүүлтүүрээр шүүгдэж, шалгарсан бид эскиз зургаа бүтээгдэхүүн болгох зарчмаар ажилладаг юм.
-Ингэхэд ирэх жилийн загварын чиг хандлага ямар байх бол. Энэ жилийн хувьд сэргэлэн цовоо төрхийг илтгэхүйц тод өнгө давамгайлсан шүү дээ?
-Тийм ээ, энэ жилийн хувьд тод өнгө давамгайллаа.Тэгвэл ирэх жилийн хувьд аль болох даруухан, завсрын өнгө давамгайлна. Цагаан, саарал өнгө голлох байх.
-Өнгөний хувьд ирэх жил даруухан, зөөлөн өнгө давамгайлах юм байна шүү дээ. Тэгвэл хувцасны хувьд ямар загвар давамгайлах вэ?
-Хувцасны хувьд энэ жил нэлээд энхрий, ялдам загварууд давамгайлж байсан бол одоо деталь, хуваалттай загварууд зонхилно. Өөрөөр хэлбэл эрч хүчийг илтгэхээр ажил хэрэгч, хүнийг зоригтой, дайчин харагдуулахаар детальтай хослол моодонд орно. Ийм төрлийн хувцас өмсөөд явж байвал “Энэ ч нэлээд эрч хүчтэй, цоглог эмэгтэй байна даа” гэж харж болно.
-Ер нь жил жилийн “Гоёл” наадам олны анхаарлыг татдаг. Хэн Топ авах бол гэсэн яриа байдгаас биш хэн шилдэг дизайнер болох вэ гэж ярьдаггүй юм шиг санагддаг?
-Нэг хэсэг тийм байсан нь үнэн. Хүмүүс загварын ертөнцийн хувьсал, чиг хандлагыг бус загвар өмсөгч, моделиудыг харах гэж ирдэг байсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ байдал өөрчлөгдсөн гэж хэлж болно. Манай залуус их мэдрэмжтэй болж байна. Өөрөө өөртөө зохисон хувцсыг хэнээс ч асуухгүй сайхан тааруулаад өмсчихдөг болж. Энэ нь сайшаалтай, магтууштай зүйл юм.
-Ингэхэд дизайнерууд хувцсаа зохиож урлахдаа 90х60х90 гэсэн моделиудын тогтсон стандартаар л хийдэг үү?
-Үгүй ээ, яг тогтсон стандартаар хийдэггүй. Загвар өмсөгчдөдөө тохируулж л хувцсаа хийдэг.
-Тийм үү, тэгэхээр та нарын зохиож байгаа хувцсууд анхнаасаа л хэн нэгэн нэртэй моделиудад зориулагдаж гардаг гэж ойлгож болох нь ээ?
-Яг ч энэ, тэр загвар өмсөгчид өмсүүлнэ гэж хувцсаа урладаг гэж ойлгож болохгүй л дээ. Бид загвараа зохиож, зургаа гаргаж суухдаа “За, нэг иймэрхүү дүр төрхтэй, бие хаатай модельд л өмсгөнө дөө” гэж боддог. Эсвэл хүүхэд шиг хөөрхөн царайтай, өргөн шанаатай, ширүүн харцтай эмэгтэйд миний энэ загвар зохино гэсэн бодолтой загвараа гаргадаг. Ер нь ихэнх загвар зохион бүтээгч загварынхаа зургийг тэгж л гаргадаг байх гэж бодож байна.
-“Моод Монголоор дуусдаг” гэдэг үг байдаг?
-Моод бол хүнийг даган дууриалгахаар хүчтэй үг. Стиль гэдэг ондоо зүйл л дээ. Тэгэхээр “Моод Монголоор дуусна” гэдэг байсан цаг үе өөрчлөгдөж байна гэж хэлж болно. Яагаад гэхээр монголчууд бид өөрсдийн гэсэн загвар, стильтэй болж байна. Заавал Европ юм уу, Солонгосыг дуурайх албагүй. Дуурайхаа ч больж байна шүү дээ.
-Тэгвэл манай улсын загварын чиг хандлага, дизайнеруудын ур чадвар дэлхийд хаана яваа гэж үзэж байна вэ?
-Саяхан манай улс хоёр дахь жилдээ Канад улсад зохиогдсон “Vancouver Fashion Week-2012” хавар, зуны шоунд оролцоод ирсэн. Өнгөрсөн 11 дүгээр сарын 1-8-ны өдөр болсон юм. Дэлхийн 25 улсын дизайнерууд оролцсон. Манай улсаас олон жилийн туршлагатай “Шилмэл загвар” ордныхон уригдан амжилттай оролцлоо. Шинж чанар, стилиэрээ эрс тэс сонирхолтой шийдэл бүхий гурван өдөр тутмын коллекцийг манай хоёр загвар өмсөгч бүсгүй сонирхуулсан. Дэлхийн 25 орны загвар зохион бүтээгч, загвар өмсөгч оролцож байхад үзэгчид ганцхан манай улсын загварын үзүүлбэр дээр л алга ташиж байсан шүү. Бүгд баяр хүргэж байлаа. Тэгэхээр манай улсын загварын чиг хандлага дэлхийн түвшнээс нэг их хоцорчихоогүй гэж ойлгож байна. Харин ч дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлоход ойрхон байна шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж:
"Өглөөний сонин"