Хамтарсан ажлын хэсэг энэ хугацаанд цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх 92 барилгатай газар дээр нь очиж танилцан 56 байрыг стандарт шаардлага хангаж байна гэж үзэж сонгосон байна.
Түрээсийн 56 байрын 17 нь Баянзүрх дүүрэгт байрлаж байна. Тус түрээсийн байруудад 1277 хүүхдийг хамруулах тооцоо судалгааг гаргажээ.
Баянзүрх дүүргийн 25-р хороонд байрлах 90 болон 75 хүүхдийг хамруулах хүчин чадалтай хоёр түрээсийн байртай өнөөдөр танилцлаа. Тус байруудад 256 дугаар цэцэрлэгийн салбар бүлгүүд хичээллэх юм.
Иргэн, аж ахуйн нэгжүүд цэцэрлэгийн зориулалтаар түрээслүүлэх байрны мэдээллээ Боловсролын Ерөнхий газарт ирүүлэх боломж нээлттэй хэвээр байна гэж БШУЯ-наас мэдээллээ.