logo
Юань дэлхийн шинэ валют болж байна уу?

Юань дэлхийн шинэ валют болж байна уу?

2011/12/27

Хятад улс 2012 онд үндэсний валют юанийхээ солилцооны ханшийг тогтвортой  байлгана гэж Бээжинд жил дутмын эдийн засгийн асуудлаархи үндэсний бага хурал дээр мэдэгджээ. Ирэх онд юанийг интернационалчлах үйл явц үргэлжлэнэ гэж шинжээчид үзэж байна.

Энэ нь Хятад улсад ашигтай төдийгүй олон улсын валютын системийг боловсронгуй болгоход таатай  нөлөөлөх зүй ёсны үйл явц хэмээн хятадын эдийн засагчид үзэж байна. Алс Дорнодын хүрээлэнгийн орлогч захирал Сергей Лузянин «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө дэлхийн санхүүгийн бүтцийг өөрчлөн байгуулах тухай өгүүлж байгааг тэмдэглээд «Дан АНУ-ын валютыг үндэслэсэн дэлхийн төлбөрийн систем найдваргүй байгааг санхүүгийн хямрал нотлон харуулсан. БРИКС, ШХАБ, АСЕАН зэрэг нэгдэл байгууллагын гишүүн орнууд түүнийг  зэмлэн шүүмжлэж байгаа нь учир үндэстэй. Нэг туйлт валютын системийн эмзэг тал ил тод байна. Гэвч хэн ч «өөрий нь суусан модны мөчрийг огтлохгүй» Америкийн долларыг үндэслэсэн өнөөгийн санхүүгийн систем  бага зэрэг ч сулравал олонхи улсын эдийн засаг санхүүгийн хямралын золиос болж мэднэ. Үндэсний олонхи алт валютын нөөц түүний дотор хятад ба японых  доллартой шууд холбоотой» гэлээ.

Хятад улс дэлхийд «санхүүгийн хувьсгал»  хийхээр бусдаас түрүүн шийдвэрлэсэн шиг байна. Долларыг юаниэр тэр даруй солих гээгүй. Америкийн валютыг тууштай дайрах нарийн болгоомжтой бэлтгэл хийж байна. Гэвч цаг хугацаа, арга барил нь одоогоор тодорхой бус байна. Хятадын Төв банкны тэргүүн Жоу Сяочуанийн 2009 онд «хорины» дээд хэмжээний уулзалтын өмнөхөн хийсэн мэдэгдэл нь  чухал алхамын нэг болов. Хятад улсаас ямар ч улсын ашиг сонирхолтой холбоотой бус  «улс үндэстэн дамнасан валютыг» бий болгох санал дэлхийн хамтын нийгэмлэгт дэвшүүлсэн билээ.

Тэгэхдээ дэлхийн эдийн засгийн талаар нэн чухал улсын валют түүний дотор жэньминьбиг түүнд багтаахыг санаачилсан гэж Сергей Лузянин хэлээд «Хятадын Төв банкны тэргүүний санал болгосон хувилбар  хятадын түршиж үзэх төдий зүйл юм. Америкийн валютын сулхан талыг илрүүлэхийг Хятад оролдож байна. Дашрамд хэлэхэд Орос ба БРИКС бүлгийн гишүүн өөр орнууд Жоу Сяочуанийн саналыг дэмжив. Хятадын тэргүүлэх эдийн засагчид ч дэлхийн санхүүгийн ирээдүйн талаар  өөр өөр үзэл санаатай байна. Олонхи эрдэмтэн өнөөгийн санхүүгийн системийг шинэтгэхийг эсэргүүцэж байна. Өнөөгийн валютын систем  нэлээд хүчирхэг бат орших чанартай. АНУ БНХАУ хоёр харилцан шалтгаалах нь гарцаагүй гэж эдгээр шинжээч үзэж байна» гэв.

Гэсэн ч юань дэлхийн тавцанд тууштай гарч байна. Бүр 2015 он гэхэд  Хятадын хөгжиж байгаа орнуудтай хийж буй худалдааны эргэлтийн 50 хувийг юаниэр хийх механизм үйлчилнэ гэж санхүүгийн шинжээчид таамаглав.Тэгээд  олон улсын худалдааны юаниэр хийх тооцоолт 2 триллион ам долларт хүрэх хийгээд юань олон улсын худалдаанд хэрэглэж буй валютын хувьд доллар, еврогийн дараа гуравт орно.  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш