logo
Нийтийн тээврийн парк шинэчлэлийг яаравчлахыг хүслээ

Нийтийн тээврийн парк шинэчлэлийг яаравчлахыг хүслээ

2022/08/01

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нийтийн тээврийн салбарт тулгамдсан асуудлуудтай танилцах үеэр өнөөдөр “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер Б.Энхцаг "Манай нэгтгэл 303 тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүнтэй. Бидний хүрч ирсэн хоёрдугаар бааз 146 тээврийн хэрэгсэлтэй. Тэдгээрээс 60 шинэ автобус, 20 нь 2015 онд үйлдвэрлэгдсэн угсраа автобус бол 32 нь троллейбус, 30 нь 2009 онд Солонгост үйлдвэрлэсэн автобус байгаа. Тус бааз өдөр тутамд 36 тээврийн хэрэгслээр нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлдэг. Харин Зорчигч тээврийн нэгдүгээр бааз нь 121 тээврийн хэрэгслээр нийтэд үйлчилдэг. Нийлээд 80 орчим тээврийн хэрэгслийг нийтийн тээврийн үйлчилгээнээс гаргах шаардлагатай байгаа. 2009 онд үйлдвэрлэсэн автобуснууд байгаа.

Шинээр ирсэн тээврийн хэрэгслүүд зорчигчдын сэтгэл ханамж өндөр байлаа. Зуны халуун, өвлийн хүйтэнд сэрүүцүүлэх болон халаах төхөөрөмжтэй учраас ая тух хангах талдаа эерэг үзүүлэлттэй байна. Манай байгууллагын зүгээс парк шинэчлэлтийг богино хугацаанд дуусгаж, авчраагүй байгаа автобусыг яаравчлан оруулж ирэх шаардлагатай байгааг хотын удирдлагуудад хэллээ. Мөн цахилгаан тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг ашиглан троллейбусаар парк шинэчлэх хэрэгтэй байна. Гарааш барих талбай шаардлагатай байна. Зорчигч тээврийн хоёрдугаар бааз л гэхэд 1987 оноос хойш объектын их засвар хийгээгүй. Энэ мэтчилэн хөрөнгө оруулалтын ажлууд тулгамдсан асуудал болоод байна" гэлээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш