logo
Вуди Харрелсон 2002 онд таксиний жолоочийг зоджээ

Вуди Харрелсон 2002 онд таксиний жолоочийг зоджээ

2011/05/28
-Дэлгүүрийн хулгай. Энэ гэмт хэрэг Холливудад хэд хэдэн удаа гарсан. Тэдгээрээс хамгийн дуулиан тарьсан хоёр нь… 1966 онд дива-хатагтай Хэди Ламарр Лос-Анжелесийн нэгэн дэлгүүрээс 86 ам.долларын үнэтэй гоо сайхны бараа хулгайлж баригдсан нь хамгийн анх илэрсэн дэлгүүрийн хулгайд тооцогддог. Тэгвэл сүүлд Вайнона Райдер дэлгүүрээс хулгай хийж 480 цагийн нийгэмд тустай хөдөлмөр хийн шийтгүүлсэн.
-Одод хар тамхиндаа мансуурсан байхыг нь та зөндөө харсан даа. Тэднээс хамгийн их олны хараанд өртсөн нь Киану Ривз, Ник Нолт, Кристиан Слейтер, Оливер Стоун нар.
-Авто замын хөдлөлгөөний зөрчил гаргаад газар дээрээс зугатан нуугдсан этгээд бол Крис Таккер. Тэрээр цагт 120 миль хурдалж байгаад цагдаагаас зугтан нуугджээ. Мөн Холли Берри 2000 онд Сансетэд аваар хийгээд мөн нуугдсан. Дараа нь мэдээж баригдсан л даа.
-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдэд харин олон нийт хамгийн дургуй байдаг аж. Тэд ихэнхдээ хоригдох шийтгэл авдаг. Тод жишээ нь Чарли Шин, Микки Рурк, Томми Ли.
-Бэлгийн хууль бус үйлдэл. 1938 онд Фрэнк Синатра 23-тайдаа эхнэрээ хууран мэхэлсэн, Хью Грант биеэ үнэлэгчтэй машин дотроо секс хийж байсан гээд.
-Нийгмийн хэв журам зөрчсөн. 1994 онд Жек Никольсон гэрлэн дохион дээр өөрийг нь хашсан гэх нэгэн эрийн машин руу гольфийн цохиур шидэн танхайрчээ. Тэгвэл дэггүй Вуди Харрелсон 2002 онд Лондонд нэгэн таксины жолоочийг арын суудал дээр нь зодсон билээ.

Р.Слава shuum.mn

 

Сэтгэгдэлүүд

Дээш