Нийслэлийн хэмжээнд энэ сарын 15-22-ны өдрүүдэд гал түймрийн 17, аврах ажиллагааны 4 буюу нийт 21 дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, гал түймрээс аюулаас 136 сая төгрөгийн эд хөрөнгө, 1 иргэний амь насыг авран хамгааллаа.
Дээрх дуудлагын тоог өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 10.5%-аар өссөн дүнтэй байна. Он гарсаар өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 1257, ой, хээрийн түймрийн 5, аврах ажиллагааны 136 буюу нийт 1398 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.