logo
Дэлгэцийн донтолтоос сэргийлье

Дэлгэцийн донтолтоос сэргийлье

2022/08/26

Сүүлийн жилүүдэд цахим орчны хэрэглээ эрс нэмэгдэж хүмүүс дэлгэцийн ард ихэнх цагаа өнгөрөөх болсон. Эцэг эхчүүдийн хувьд хүүхэдтэйгээ цагийг өнгөрүүлэхээс илүү гар утас, дэлгэц, таб өгөх нь их их байдаг.  Үүнээс шалтгаалан дэлгэцийн хэрэглээ хэт ихсэн донтож бие мах бод зан үйлийн өөрчлөлтөд орсон хойно нь дэлгэцэд донтчихлоо гэж халаглах нь бий.

Дэлгэцийн донтолтоос үүдэлтэйгээр сэтгэл хөдлөл түрэмгий, ууртай догшин болох, анхаарал тогтворгүйтэх, сэтгэл санаагаар хямрах шинж илэрч хүүхэд худлаа ярих, хичээлдээ сонирхолгүй болох, гэрээс дайжих, хорт зуршилд автах байдлаар сөрөг нөлөөллийг үзүүлдэг.

Мөн дэлгэцээр үзэж буй кино, контент, үзвэрээс хүчирхийллийн арга, хэлбэрийг сурч ухамсаргүйгээр үйлддэг, дуурайдаг тохиолдол гардаг. Хэрэв ийм тохиолдол ажиглагдвал та хүүхдэдээ анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш