logo
Нэгдүгээр ангийн элсэлтийг баталгаажуулах хугацааг ирэх даваа гарагийн 12:00 цаг хүртэл сунгалаа

Нэгдүгээр ангийн элсэлтийг баталгаажуулах хугацааг ирэх даваа гарагийн 12:00 цаг хүртэл сунгалаа

2022/08/26

Нэгдүгээр ангийн элсэлтийг баталгаажуулж амжаагүй эцэг эх, асран хамгаалагчид 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 12:00 цаг хүртэл бүртгүүлэх боломжтой боллоо.

Өнөөдрийн 15:00 цагийн байдлаар 72,170 хүүхэд бүртгүүлэх боломжтойгоос 39,045 хүүхдийн бүртгэл албажсан байна.

Түр түдгэлзүүлсэн төлөвт байгаа хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчид сургуулийн элсэлтийн комисстой биечлэн уулзаж, мэдээллээ баталгаажуулна уу гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш