УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Ховд аймагт энэ сарын 25-26-ны өдрүүдэд ажиллав. УИХ-ын дарга эхлээд Монгол улсад орчин цагийн боловсрол үүсч хөгжсөний 90 жилийн ойн арга хэмжээнд оролцож үг хэллээ. УИХ-ын дарга хэлсэн үгэндээ, Монгол улсын боловсролын байгууллага үүсч хөгжсөнөөс хойш 90 жилийг ардаа орхиж, 21 дүгээр зуунд шилжиж орсон. Энэхүү шилжилтийг хийж, Монглд улсыг хөгжүүлэх энэ сайхан боломжийг боловсрол шийдвэрлэсэн. Боловсролыг багш сурган хүмүүжүүлэгч та бүхэн хүн ардыг соён гэгээрүүлсэн түүхтэй юм.УИХ боловсролын эрх зүйн орчинг тодорхой болгох үүднээс их, дээд, дунд, бага боловсролын тухай хуулиудыг батлан гаргасан юм. Энэ түвшинд бид нар өнөөгийн боловсролоо олон улсын боловсролын түвшинд хүргэх зорилтыг тавьж байна. 90 жилийн өмнө танхим байгуулж байсан бол өнөөдөр Монгол улс боловсролын шинэ тогтолцоотой, бүхэл бүтэн багш, сурган хүмүүжүүлэгчдийн армитай, хэдэн зуун мянган хүүхэд залуучуудыг сургах сургууль, цэцэрлэгтэй болж, материаллаг баазыг бэхжүүлж, гайхамшигтай үр дүнд хүрсэн амжилтаар өнөөдөо бид бахархах учиртай. Ховд аймаг маань оюунлаг байхад та бүхний хичээл зүтгэл ямар их вэ гэдгийг хүн бүр, боловсрол олж авсан иргэн бүр ойлгож байгаа байх. Манай аймаг гэхэд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг их дээд сургуулийг шинээр барих, засах шинэчлэх үйл ажиллагаа явагдаж та бүхэн тохитой орчинд хичээл номоо заах сайхан боломж улам нэмэгдэж байна. Багш нарынхаа мэргэжлийн ур чадварыг төдийгүй ахуй амьдралыг нь дээшлүүлэхэд төрийн зүгээс ихээхэн анхаарч ирсэн. Манай багш нарын цалин хөлс жилээс жилд нэмэгдэж байна. Зөвхөн ирэх онд гэхэд багш нарын цалин 50-иас доошгүй хувиар нэмэгдэнэ. Ийм боломжийг хангаж, УИХ 2012 оны төсөвт суулгаж өгсөн. Мөн УИХ дээр сургуулиудын менежер, хичээлийн эрхлэгч, нийгмийн ажилтанг багшийн адил адилтган үзэж, хангамж эдлүүлэх боломжийг авч хэлэлцэж байна. Бид шийдвэрлэж чадна гэж та бүхэнд баттай хэлэх байна.
Манай аймгийн багш нар үнэхээр биднийг баярлуулж байгаа. Өөрийн шавь нараа бэлтгэх, залуучууд хүүхдүүдэд мэдлэгээ шингээж өгөхийн төлөө байнга зүтгэн чармайж ирснийг өнөөдөр бахархан тэмдэглэхэд таатай байна. Би Ховд аймгийн 7 жилийн сургуулийг төгссөн. Ховд аймгийн Манхан суманд 4 дүгээр анги төгсч, 10 жилийн нэгдүгээр дунд сургуульд 10 жилийн боловсролыг эзэмшсэн. Манай сургуулийн захирлаар Гавьяат багш Цагаанхичиг, мөн Дорж багш хичээлийн эрхлэгчээр ажиллаж байв. Манай танхим 7 жилийн сургуулийг төгсгөхөд анги даасан багш Нанзаддорж багш байсан. Одоо ч сэрүүн тунгалаг амьдарч байна. Би багш нарын хүчинд жирийн малчны хүү боловсрол эзэмшиж, энэ боловсролынхоо хүчинд өнөөдрийн төр засгийн өндөр албан тушаалд хүрсэн юмаа. Багш нар та бүхэнд баярлаж байна. Над шиг жирийн ардын хүүхдүүдийг та бүхэн сурган хүмүүжүүлж, мэдлэг олгож, улс оронд ажиллах чадвартай болгон ийнхүү хүмүүжүүлдэг гавьяа бол үнэхээр ямар ч ажлын дотроос хамгийн гавьяатай үйлстэн гэдгийг та бид ойлгож байна. Манай аймгийн хувьд сайхан зорилтууд дэвшүүлэн ажилладаг. Ховд аймгийг оюунлаг Ховд болгое гэсэн зорилтын цаана манай багш нар та бүхэн байгаа. Манай аймаг 1000 багштай, 24 мянган ерөнхий боловсролын сургуулийн сурагчидтай, мянга мянган дээд сургуулийн оюутнуудтай. Боловсролын ийм их чадавхийг аймагтаа бий болгосон болохоор оюунлаг Ховд хөтөлбөрийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Цаашид Ховд аймгийг хөгжүүлэхэд мэдлэггүйгээр, мэдээлэлгүйгээр мэдээж урагш явахгүй. Мэдээж та бүхэн мэдлэгийг Ховдынхоо ард түмэн, хүүхэд залуучуудад чадах чинээгээрээ шингээн өгөөрэй. Бид та бүхэнд боломжийн хирээр тусалж, дэмжинэ гэлээ.
Мөн уг арга хэмжээнд оролцсон УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлсэн үгэндээ Монгол орныг эдийн засгийн хувьд хөл дээр нь баттай зогсоохын тулд байгалын баялагтай бол монгол улс хөгжинэ гэж ярьж байгаа. Гэвч ашигт малтмал маань хэмжээ хязгаартай, бидний эзэмшсэн боловсрол бол хэзээ ч шавхагдахгүй нөөцтэй. Монгол улсыг монгол хүн, монгол толгой, Монголд боловсролыг түгээж байдаг багш сурган хүмүүжүүлэгч та бүхэн хөгжүүлнэ гэж боддог. Төрөөс ЕБС болон мэргэжлийн боловсролын төв, их дээд бо Энэ хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулиудад олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн тогтолцоог бий болгож. Кембрижийн олон улсын хөтөлбөртэй уялдуулж, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх ажлыг эхлүүлж байгаа. Мэргэжлийн боловсролын сургалтыг төрөөс бодлогоор дэмжиж, олон арга хэмжээ авч байгаа. Тухайлбал Мянганы сорилын сан болон бусад төсөл хөтөлбөрт хамрагдаж хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр олон ажил өрнүүлж байгаагийн жишээ нь Ховд аймагт байгуулагдсан Ховд Хөгжил сургалт үйлдвэрлэлийн политехникийн коллеж байгуулсан явдал. Энэ коллеж баруун бүсийн 5 аймагт 17 мэргэжлээр сургаж, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж байна. Дээд боловсролын санхүүжилт, нийгмийн баталгааны тухай хууль гарсан. Оюутнууд цалин авдаг болж, ирж очих унааны зардал олгох болж байгаа. Дээд боловсролдоо, ерөнхий боловсрол, сургууль цэцэрлэгтээ төр засаг ихээхэн анхаарч байна. Түүнчлэн сургалтын менежер, дотуур байрны багш, захирал, нягтлан бодогч, сургуулийн эмч зэрэг албан хаагчдын нийгмийн баталгааны асуудал орхигдсон байсан. Тус хуулийг санаачилж, УИХ- аар хэлэлцүүлэх болсон нь та бүхэндээ өргөн барьж байгаа бэлэг гэж бодож байна. Эх оронч, боловсролтой, бүтээлч эрдэм мэдлэгтэй Ховд хүнийг бий болгож, Монгол улсаа хөгжүүлэх, Монгол улсдаа Ховд аймгаараа бахархаж явах иргэдийг бэлтгэж байгаа багш нартаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэлээ. Тус аймгийн Засаг дарга Г.Нямдаваа хэлэхдээ, Ховд хотын бага сургуулийг 1923 онд 9 дүгээр сарын 27-нд 4 эсгий гэрт 25 хүүхэд, нэг захирал нэг сургагч багштайгаар анх нээн ажиллуулсан байсан бол өнөөдөр 24 мянга гаруй оюутан сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдийг хамруулсан том систем бий болсон. Аймаг бүрт их сургууль, коллеж байдаггүй. Тэгвэл төр засгийн болон орон нутгийн үе үеийн удирдлагуудын анхаарал халамжийн хүчээр өдий зэрэгт хүрсэн гэж боддог. Монгол төрийг 40 жил удирдсан Цэдэнбалаас эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Л,Дэмбэрэл зэрэг улс орондоо төдийгүй дэлхийд танигдсан олон шилдэг сэхээтнүүд, хөдөлмөр урлаг, спортын алдартнуудыг сурган хүмүүжүүлсэн нь та бүхний бүтээл гэлээ.
Тус аймагт Оюунлаг Ховд хөтөлбөр хэрэгжүүлж, 2008-2011 онд нийт19 багшид 19 сая төгрөг, жил бүр 100 сурагч буюу нийт 300 сурагчид 4,5 сая төгрөгийн шагнал, иж бүрэн компъютерээр 3 сурагч, олон улсын Найрамдал зусланд амрах эрхийн бичгээр 6 сурагчийг тус тус урамшуулсан байна. Түүнчлэн тус аймагт боловсролын салбарын хөрөнгө оруулалт тасралтгүй нэмэгдэж, сүүлийн 5 жилд 20 гаруй цэцэрлэг 30 гаруй сургуулийн барилгад их засвар хийж, шинээр 11 цэцэрлэгийн барилга, 8 сургуулийн хичээлийн барилга өргөтгөл, 3 сургуулийн дотуур байрны барилга, 8 соёлын төвийн барилгыг тус тус ашиглалтанд оруулж, цахим номын сан, бүх цэцэрлэгийг иж бүрэн гал тогооны цахилгаан тоног төхөөрөмж зэргээр хангаж, нийт 3,6 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлсэн байна.
Худалдаа үйлчилгээгээр 20 жил явлаа, одоо үйлдвэрлэл эрхлэх цаг болсон
УИХ-ын дарга Д,Дэмбэрэл болон УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын санаачлагаар Ховд аймгийн бизнес эрхлэгчид , хоршоологч нарын зөвлөгөөн энэ сарын 24-нд боллоо. Уг арга хэмжээнд ХХААХҮ-н сайд Т.Бадамжунай, Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Ц.Ням-осор, Ховд аймгийн засаг дарга Г.Нямдаваа болон бусад албаны хүмүүсээс гадна аймгийн сум, багийн Засаг дарга нар, бизнес эрхлэгчид оролцлоо. ХХААХҮЯ-ны санхүүжилтээр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулсан уг зөвлөгөөнд Ховд аймгийн бизнес эрхлэгчид, хоршоологчид идэвхтэй оролцон, өөрсдийн үйл ажиллагаанд бодитой үнэлэлт дүгнэлт өгч, тодорхой үр дүн гаргахын тулд дүн өвлийн хүйтэнг ажралгүй, цаг заваа гарган энд хүрэлцэн иржээ.
Уг арга хэмжээг нээн УИХ-ын дарга Д. Дэмбэрэл хэлсэн үгэндээ, зөвлөгөөнийг ХХААХҮЯ-тай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Т.Бадамжунай сайд, дэд сайд Ж.Сауле нар бидэнтэй хамт олон удаа энд ирсэн. Манай аймгийг хөгжүүлэхэд тус яамны зүгээс ийнхүү анхаарал тавьж байгаад, УИХ-ын даргын хувьд маш их баяртай байдаг. 2011 он их бүтээн байгуулалтын жил болж өнгөрч байна.Энэ хугацаанд та бүхэн маш их зүйлийг хийж бүтээсэн гэдэгт найдаж байна. 2012 он сонгуулийн жил, төр төвхнүүлэх жил. Энэ сонгуулийн жилийг угтаж манай бүтээн байгуулагч бизнес эрхлэгчид маш их зүйлийг хийх байхаа гэдэгт итгэлтэй байна. Улс орны хэмжээнд манай орны хөгжил ямар их хурдацтай явагдаж байгааг та бүхэн ойлгож, энэ хурдацтай хөл нийлүүлэх нь бизнес эрхлэгчдийн сэтгэлгээ, эрмэлзлэлийн илэрхийлэл юм. Төрийн зүгээс бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа явуулах нөхцөл боломжийг нь хангах талаар жинхэнэ утгаар нь анхаарал тавьж байгаа. УИХ-аас бодлого чиглэл гарч, дэд бүтцийн суурь байгууламжийг байгуулахыг чармайдаг. Хөрөнгийг орон нутагт төвлөрүүлэх, хөдөөд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлогыг УИХ явуулж, УИХ болон Засгийн газрын олон шийдвэрүүд гарсан. Ашигт малтмалын орлогоос хөдөө аж ахуй, түүний дотор мал аж ахуйн болон газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хөрөнгийг хуваарилахыг нэг чухал чиглэл гэж үзэж байна. УИХ-аас гаргасан шийдвэрүүдийн дотор ялангуяа бизнес эрхлэгчдийг татварын дарамтаас чөлөөлөх бодлогыг явуулж ирлээ. Орлогын албан татвар томоохон уул уурхайн үйлдвэрүүдийг эс оролцуулбал 10 хувийн татварыг төлж байгаа. Малчдын тухайд татвараас бүрэн чөлөөлөгдсөн байгаа. Энэ нь мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжиж байгаа хэлбэр. Дотооддоо үйлдвэрлэсэн гурил мах, сүү, хүнсний ногоо, жимсийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх шийдвэр гаргасныг та бүхэн мэдэж байгаа. Үүнээс гадна хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх, малчид, тариаланчдыг дэмжихийн тулд урамшууллын нэмэлт арга хэмжээг төр засгаас авч байгаа. Тухайлбал хонины уртын ноосыг бэлтгэхэд урамшуулал үзүүлэх боломж олгож байна. Газар тариаланг эрхлэхийг урамшуулах арга хэмжээг авсан байгаа. Өнгөрсөн 20 жил бид худалдаа эрхэлж иржээ. Үүнээс хойш бид үйлдвэрлэл эрхлэх чиглэлд шилжих шаардлагатай байна. Манай Ховд аймгийн тухайд энэ чиглэлээр ажиллахын тулд нэлээд бэлтгэл хийсэн байх ёстой бөгөөд энэ бэлтгэлийг та бүхэн хангасан гэж хэлэхийг хүсч байна гэлээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн, Улаанбаатар хот дахь Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга С. Бямбацогт хувийн хэвшил, бизнесийн салбарт цөөнгүй жил ажиллаж, саад бэрхшээлийг нь туулж ирсэн хүний хувьд УИХ-д энэ салбараа төлөөлж, бизнес эрхлэгчдийнхээ өмнөөс дуу хоолойг нь хүргэн, хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэхийн төлөө чармайн ажилладаг хүн. Энэ ч утгаараа УИХ-ын дарга Дэмбэрэлийн хамт энэхүү зөвлөгөөнийг хамтран санаачилжээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлэхдээ, алслагдмал Ховд нутагт түүхий эд, үнэ өртөг нэмэгдэж, бизнес эрхлэгчид, нутгийн иргэдийн нуруун дээр ачаа болж байдаг. Иймээс Ховдчууд бэлэн түүхий эдээ өөрсдөө боловсруулж үнэд хүргэн худалдая, экспортод гаргая, өдрөөс өдөрт сүндэрлэн босч буй барилгуудын үндсэн түүхий эд тоосго, цементээ Ховддоо үйлдвэрлэе, идэх гурилаа өөрсдөө хийе. Үүнийг төрөөс дэмжиг.
Ингэснээр Улаанбаатартай ижил зардлаар талхаа хийж, ижил үнээр талхаа идэж, иргэд, бизнес эрхлэгчид маань тэгш боломжоор хангагдан, төрөлх нутагтаа ажиллаж амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх зайлшгүй шаардлага байна. Өөрсдөө талхаа үйлдвэрлэж, талхаа хувааж идэцгээе гэж зөвлөгөөнд оролцогчдод хандан уриалсан юм.
Ховд сумынхан архинаас татгалзаж, айргаа хэрэглэх төсөл хэрэгжүүлж байна
Ховд сумын Засаг дарга Д.Мурат уулзалтын эхэнд сум орныхоо ажлын талаар УИХ-ын даргад танилцуулав. Тус сум нь аймгийн төвөөс 30 км зайтай оршдог. Энэ жил зуншлага, харьцангуй сайн байсан болохоор өвөлжилт хүндрээгүй байна. Сумын хэмжээнд 98888 мянган толгой мал тоолуулж, мал таван төрөл дээр өссөн. Өнгөрсөн жил тус сум 684 өрхтэй байсан бол 4 өрх шинээр нэмэгджээ. Хүн ам өнгөрсөн жил 3189 байсан бол энэ жил 58 нь шилжин явсан байна.
Энэ жил тариаланчид ургац арвин хурааж авчээ. Бусад сумын онцлог гэвэл зөвхөн мал аж ахуй төдийгүй газар тариалан эрхлэдэг бөгөөд нийт 400 гаруй өрх газар тариалан эрхэлж байна.Жилдээ хүнсний ногоо гэхэд 5000 гаруй тн хурааж авдаг. Ихэвчлэн хураасан хүнсний ногоогоо хадгалаад хавар борлуулдаг. Улаанбаатар, Завхан, Говь-Алтай, Увсаас төмс хүнсний ногоог их хэмжээгээр бөөнөөр нь эндээс авч хэрэглэдэг. Сумын иргэдийн амьдрал нэг үеэ бодвол харьцангуй дээшилж сайжирсан. Энэ нь мал болон малын гаралтай түүхий эд бүтээгдхүүний үнэ өссөнтэй холбоотой төдийгүй тариаланчдын ургац хураалт нэмэгдсэнтэй холбоотой. Нөгөө талаар төр засгаас Эх орны хишиг мөнгийг иргэдэд тарааж байгаа амьжиргээ дээшилэхэд нөлөөлж байгаа аж. Энэ сумын иргэд 2009 онд тэрбум давсан банкны зээлтэй байсан одоо 400 сая хүрэхгүй зээлтэй болж бууруулж чаджээ. Ихэнх зээл төрийн албан хаагчийн цалин, тэтгэврийн зээл, газар тариалан, мал аж ахуйн зээл эзэлдэг. Энэ жил тус 2012-2020 он хүртэл хөгжүүлэх сумын хөгжлийн мастер төлөвлөгөөгөө боловсруулсан. Энд нийт 125 төсөл хэрэгжихээр заажээ. Сум хөгжүүлэх санд 60 сая төгрөг ирснийг ард иргэддээ нээлттэй зарлаж, танилцуулахад 14 төсөл ирүүлжээ. Бүх төслийг сонгон шалгаруулаад эхний 6 төсөлд 60 сая төгрөг хуваарилсан байна. Түүнчлэн сумандаа архи хэрэглэхгүй, айраг хэрэглэе гэсэн уриа гаргаж, гүүний айрагны төсөл хэрэгжиж байгаа юм байна. Тус суманд 510 орчим хүүхэд суралцаж байна. Сургуулийн дотуур байр Дэлхийн зөн олон улсын байгууллагын санхүүужилтээр 100 сая төгрөгний их засвар хийгдсэн. Сургуулийн байр хуучирсан, халаалт сайнгүй байгаа. 15 ортой эмнэлэгтэй, 2 их эмчтэй. Эмнэлэг 2009 онд 30 сая төгрөгөөр их засвар хийгдсэн. Халаалтын асуудал маш хүндрэлтэй байгаа. Аймгийн Эрүүл мэндийн газарт хүсэлт тавьсан. Мөн түүнчлэн УИХ-ын даргад хандан, сумын Соёлын төвд үзэгчид суух сандал байдаггүй, түүнийг шийдэж өгөхийг тус сумын Засаг дарга хүссэн. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тус сумын иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж, УИХ-аас батлагдан гарсан хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар тайлбарлаж, тэдний сонирхсон асуултанд дэлгэрэнгүй хариулсан юм. Өнгөрсөн жил тус суманд УИХ-ын даргыг ажиллах үеэр сумын соёлын төвөөс гаргасан хүсэлтийн дагуу морин хуур бэлэглэлээ.
50 багийн эмчид мотоцикл гардууллаа
2009-2011 онд Ховд аймгийн эрүүл мэндийн салбарт ялангуяа хөдөөгийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх чиглэлээр ихээхэн хөрөнгө оруулалт хийгдэж, нийтдээ багийн эмч нарын 97 мотоциклийг шинэчилсэн байна. УИХ-ын дарга Д. Дэмбэрэл Ховд аймагт ажиллах хугацаандаа Ховд аймгийн багийн эмч нарт эмнэлэгийн тоног төхөөрөмж болон мотоцикл гардуулах ёслолын ажиллагаанд оролцож, тус аймгийн нийт 50 багийн эмч нарт мотоцикл гардуулж өглөө. Уг ажиллагаанд УИХ-ын дарга Д. Дэмбэрэл, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, аймгийн Засаг дарга Г.Нямдаваа нарын албаны хүмүүс оролцож Энэ удаа 50 багийн эмчид мотоцикл гардуулан өглөө. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хэлсэн үгэндээ эрүүл мэндийн салбарт сүүлийн жилүүдэд ихээхэн хөрөнгө оруулалт нэмэгдсэн. УИХ хөрөнгө оруулалтыг ийнхүү нэмэгдүүлэхдээ хүн ардынхаа эрүүл энхийн төлөө ихээхэн анхаарал тавьж, материаллаг баазыг бэхжүүлэх,эмч мэргэжилтэнгүүдийн мэргэжлийн чадавхийг дээшлүүлэх, мөн тоног төхөөрөмжийг сайжруулах чиглэлд анхаарал тавьж ирсэн. Үүнд манай аймаг хамрагдаж ихээхэн хөрөнгө оруулалтыг оруулж байна. Үүний дотор хүн арддаа үйлчилдэг эмч нарынхаа төлөө анхаарал тавьж, ялангуяа багийн эмч та бүхнийг унаажуулах зорилт тавьсан. Энэ удаа 50 мотоцикл олгохоор болсон. Мөн С.Бямбацогт гишүүний Сандаг сангийн хөрөнгө оруулалтаар эрүүл мэндийн чиглэлээр олон арга хэмжээ авсан. Энэ мотоциклийг ашиглаж орон нутгийн эмч нар хүнд арддаа эмнэлэгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд нь ихээхэн тус дэм болно гэж бодож байна гэлээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Ховд аймгийн эрүүл мэндийн салбарт улсын төсвийн болон бусад олон улсын төсөл хөтөлбөрөөр ихээхэн хөрөнгө оруулалт хийгдэж байгаа. Өнгөрсөн хавар залуу малчдын болон эмч нарын зөвлөгөөн тус тус зохион байгуулах үеэр судалгаа явуулж, багуудынхаа эмч нарыг унаатай болгох төдийгүй эмнэлэгийн иж бүрэн тоног төхөөрөмжтэй болгох зорилт дэвшүүлсэн. Ийнхүү аймгийн хэмжээнд бүх багуудын мотоцикл шинэчлэгдэж байна. Он гараад багуудын эмч нарт иж бүрэн хэрэгсэл олгогдоно. Түүнчлэн бүх сумын эмнэлэгүүдэд оношилгооны тоног төхөөрөмж олгох зэрэг олон ажил төлөвлөж байна. Сандаг сангийн шугамаар Ховд аймгийн эмчилгээ оношилгооны төв, 50 ортой хүүхдийн эмнэлэг, бүх сумуудын эмнэлэг, хувийн эмнэлэгүүдэд нийтдээ 4 тэрбум төгрөгний тоног төхөөрөмж олгоод байгаа. АНУ, Австрали зэрэг улсуудаас оруулж ирсэн тоног төхөөрөмж нийлүүлж байгаа. 560 сая төгрөгний өртөг бүхий тоног төхөөрөмжийг өнөөдөр ийнхүү хүлээлгэн өгөх гэж байна гэлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.