Сэтгүүлч Ш.Содномжамц улс төрийн хилс хэргээр баривчлагдаж амиа алдсан манай нам, төр, цэргийн зарим зүтгэлтний хувь заяа, намтар, ажил амьдралтай холбоотой түүх, архивын баримт сэлтийг багтаасан “Далд түүхийн ил хуудас” нэртэй шинэ номоо Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойн босгон дээр уншигчдадаа хүргэлээ.
Энэ номд орсон улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж амь насаа алдсан Ардын засгийн анхны Ерөнхий сайд Догсомын Бодоо, Улсын Бага Хурлын анхны дарга Пэлжидийн Гэндэн, Ерөнхий сайд Агданбуугийн Амар, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Лхүмбэ, Ширзанын Эрэнцэн, цэргийн нэрт зүтгэлтэн өрлөг жанжин Гэлэгдоржийн Дэмид, корпус командлан захирагч Цэрэнжавын Лувсандоной нарын амьдрал, үйл хэрэг, эх орон, ард түмнийхээ төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж явсан талаар түүх, архивын баримтад тулгуурласан эрэн сурвалжилсан ярилцлага, нийтлэлүүд түүхэн үнэнийг тодотгоход үнэ цэнтэй баримт болжээ.
Сэтгүүлч энэхүү шинэ бүтээл нь “Түүхэн үнэнийг олон нийтэд хүргэх, эх орныхоо төлөө ажил, амьдралаа зориулж яваад хилс хэргээр хэлмэгдсэн улс төр, нийгмийн зүтгэлтнүүдийн алдар гавьяаг мөнхжүүлэх, хэлмэгдүүлэлтийн хор уршиг, гашуун сургамжийг залуу үедээ ухааруулж ойлгуулахад чухал ач холбогдолтой бүтээл болсон”-ыг номын өмнөтгөл үгийг тэрлэсэн УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсны комиссын дарга Н.Энхболд онцолжээ. Түүнчлэн зохиогч Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүс, Улс төрийн хэлмэгдүүлэлтийн Судалгааны төвийн эрдэмтэн судлаачидтай цагаатгах ажлын явц, байдлын талаар удаа дараа ярилцлага хийж байсан нь тухайн үедээ энэ ажлын талаар олон нийтэд цэгцтэй, үнэн бодитой ойлголт өгөх, ажлын явцыг эрчимжүүлэх, хүлээгдэж буй асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм болсныг бас дурдсан байна.