logo
"Тогтвортой хөгжлийн зорилго” нээлттэй өдөрлөг зохион байгуулав

"Тогтвортой хөгжлийн зорилго” нээлттэй өдөрлөг зохион байгуулав

2022/09/11

ГХЯ, ЭЗХЯ, Нийслэлийн ЗДТГ, МҮХАҮТ, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газраас хамтран “Тогтвортой хөгжлийн зорилго” нээлттэй өдөрлөгийг 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулав.

Нээлттэй өдөрлөгт 120 гаруй иргэн, байгууллага оролцож, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, тогтвортой хөгжлийн 17 зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, ололт амжилт, шинэлэг санаачилгуудаа танилцууллаа.

Арга хэмжээний нээлтэд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Ариунзаяа, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч O.Амартүвшин, НҮБ-ын Суурин зохицуулагч Т.Мишра нар оролцож, үг хэлэв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ Монгол Улс “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг үндэсний хөгжлийн бодлоготойгоо нягт уялдуулан хэрэгжүүлж буйг онцолж, тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад бүх талын оролцоо, түншлэл, бүтээлч ажиллагаа чухал болохыг тэмдэглэв.

Гадаад харилцааны яам нээлттэй өдөрлөгийн үеэр хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа болон технологийн дэвшлийг ашиглан төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх цахим нотариат, цахим архивын үйлчилгээг танилцууллаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш