• “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г баталлаа. Ирэх онд 21 гол зорилтын хүрээнд 145 зорилтыг хэрэгжүүлэхээр тусган Улсын Их Хурлаар батлуулсан юм. Төлөвлөгөөнд үндсэн чиглэлийн зорилтыг нарийвчлан тодотгож, тэдгээрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 358 арга хэмжээг оны эцэст хүрэх түвшин, шалгуур үзүүлэлтийн хамт нэмж тусгасан байна.
• Монгол Улсын иргэдэд иргэний цахим үнэмлэхийг нэг удаа үнэгүй олгохоор боллоо. Ирэх оны 4 дүгээр сард багтаан иргэний шинэчилсэн бүртгэлийн мэдээлэлд суурилан 484 бүртгэлийн анхан шатны нэгжээр дамжуулан Монгол Улсын иргэн бүрт шууд олгохоор төлөвлөж байна.
• Дайнд оролцсон ахмад дайчдад олгох орон сууцны дэмжлэгт хамрагдаагүй үлдсэн ахмад дайчдад орон сууц олгоход шаардагдах хөрөнгийг ирэх оны төсвийн тодотголд нэмж тусган шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгалаа. Одоогоор 77 ахмад дайчинд бэлэн мөнгө, 1543 ахмад дайчинд орон сууц олгоод байна.
• Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас банкаар дамжуулан 2 жил хүртэл хугацаатайгаар 5 сая хүртэл, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн 10 сая хүртэл төгрөгийн жижиг зээл авч болно. Түүнчлэн ажил олоход хүндрэлтэй иргэн материал, түүхий эд, үр, бордоо, мал, тэжээвэр амьтан, тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэл зэргийг худалдаж авахад зориулж дээрх сангаас хоёр сая хүртэл төгрөгийн жижиг зээл авсан бол зээлийн хүүг сангаас нөхөн төлөх боллоо. Энэ журмыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталсан байна.
• Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, хэд хэдэн саналыг хууль санаачлагчид уламжлахаар боллоо.
• Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
• “Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Үндсэн дүрэм, Конвенци”-д нэгдэн орох тухай хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр боллоо.
• Хубилай хааны зарлигаар 1287 онд гаргасан Юань Улсын цаасан мөнгө, XIII-XIY зууны Монголын эзэнт Улсын алт, мөнгө, зэсээр хийсэн 24 хааны нэр, цол, хааны овог, ургийн тамгатай, Чингис, Өгөдэй, Мөнх, Гүег хааны 9, Цагаадайн хант Улсын 7, Алтан ордны Улсын 16, Элхант Улсын 28 нийт 60 ширхэг зоосыг “Түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйл”-д авлаа.