ОХУ-ын “Примьер министр” хамтлагийн дуучин, Буриад улсын гавъяат жүжигчин дуучин Б.Амархүү дуулахын хажуугаар кино урлагт хүч үзэх болсон. Монголын уран бүтээлчдийн бүтээсэн “Татар ажиллагаа” кинонд тоглож, дууг нь дуулсан авьяаслаг залуу хэд хэдэн дэлгэцийн бүтээлд шинэ дүр бүтээж амжсан билээ.
Мөн тэрбээр ОХУ-д продюсерийн компани байгуулж, шоу урлагт ертөнцөд хүч үзэж байгаа тэрээр Монголын шинэ залуу, хамтлаг, дуучдыг хилийн чандад таниулж, их гүрний хамтлаг дуучидтай холбох зорилго тавин ажиллаж байгаа ажээ. Б.Амархүү Монголын уран бүтээлчидтэй хамтын ажиллагаагаа эхлүүлж “Making the band” шоунаас төрөн гарсан “Anemone” хамтлагтай хамтран ажиллах болсон байна. Энэ ажлын дагуу ирэх оны эхээр “Anemone” хамтлагийн охид ОХУ-д зочлох юм байна.