Нийслэлийн том асуудлын нэг болох замын түгжрэлийн шалтгаан, түүнийг арилгах арга замын талаар Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбооны тэргүүн Х.Болдбаатартай ярилцлаа.
-Нийслэлийн иргэдэд дуудлагын такси олдохгүй байна. Тэд хувийн машинтай болох шийдвэр гаргаж, энэ нь замын түгжрэлийг улам нэмэгдүүлж байгаа. Такси үйлчилгээ хаана, ямар байдалтай байна вэ?
- Улаанбаатар хот маань дэлхийн сая хүнтэй хотуудын нэг болоод байна. Сая хүнтэй хотод тавигддаг хамгийн гол шаардлага бол нийтийн тээвэр нь төгс шийдэгдсэн байх явдал. Нийтийн тээвэр нь дампуурсан газарт л хувийн авто машины үйлчилгээ цэцэглэдэг. Өнөөдөр нийслэлийнхний дунд “Оюу толгой руу цаг хагас явна, Таван шараас Сүхбаатарын талбай руу цаг гучин минут явна” гэсэн хошин яриа байдаг. Энэ бол бодит байдал юм. Зам дээр түгжрэлд зогсож байгаа хүмүүсийг харахаар нэг машинд нэг хүн сууж байдаг шүү дээ. Нийтийн тээврийн салбарын хувьд Х.Баттулга сайдын хүчин чармайлтаар гол асуудлууд нь эхнээсээ овоо сайхан шийдэгдэж байна. Нэг талаас, том оврын автобус нь хотын төв дотор цагаараа явдаг болж эхэллээ. Хоёрдугаарт жижиг микро нь Биокомбинатаас хотын зах, Гачууртаас чулуун овоо, эсвэл зуслангаас 7 буудлын эцэс ордог энэ голдрил руугаа орж байна. Харин нийтийн тээврийн гурав дахь үйлчилгээ нь такси юм. Сая хүнтэй хотод хувийн машин бөөцийлөх үү, эсвэл такси унаж явах уу гэдгээ шийдэх шаардлага иргэдийн өмнө тавигдаж байна. Өнөөдөр арай хялбараар нь хувьдаа машинтай байх сонголтыг иргэд хийж байгаа. Хувийн машинтай байх нь хүний эрх ч гэсэн энэ нь замын түгжрэлийг нэмэгдүүлэхэд нөлөөлж байна. Энэ бүхнийг зохистой голдрилд нь оруулахын тулд манай хот ч бас гаднын хотуудын туршлагыг хэрэгжүүлж эхлээд байна. Саяхан хотын дарга Мөнхбаяр нэлээд зүтгэсний үр дүнд автомашины зогсоолыг төлбөртэй болгож чадлаа. Сүхбаатарын талбайн баруун талд өмнө нь машин тавих зогсоол олддоггүй байсан бол одоо өөрчлөгдөж байна. Тэр зогсоол руу ороод гарахад 500 төгрөг, нэг цаг зогсоход 1000 төгрөг төлдөг болсон. Тэнд өнөөдөр төрийн албан хаагч 8 цаг машинаа тавиад 8 мянгыг төлөх үү, эсвэл тэр мөнгөнийхөө талаар таксидах уу гэдэг ийм сонголттой тулгарч байна. Харин Монголын такси үйлчилгээний хувьд 1999 -2000 оны үед нэлээд сайн хөгжиж байсан. Тэр үеэс хойш уналт, сэргэлт ээлжилж явна. Монгол сэтгэлгээ нь өөрөө монголд энэ үйлчилгээг нутагшуулахад саад болдог гэдгийг хэлэх хэрэгтэй. Манайд такси компаниуд олон байна. Өнөөдөр 800 машин оруулж ирчихээд 200-г нь ажиллуулж, 600 нь жолоочоо хүлээгээд байж байгаа компани ч байна. Тэгэхэд 100-200 машинтай хэрнээ 20-30-хан машины бүртгэлтэй, бусдыгаа нуучихсан, гэхдээ хөл дээрээ бат зогссон хувийн компани байж л байгаа. Энэ бүгд нь манай нийтийн тээврийн тогтолцоо нэг л биш байгааг хэлээд байгаа юм.
-Такси үйлчилгээ зохих ёсоор хөгжихөд саад болж байгаа хүчин зүйл нь юу вэ?
-Жишээ нь, орлого нь тодорхойлогдох боломжгүй ажил үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүс гэдэгт алт мөнгөний дархан, хоёрдогч түүхий эд цуглуулагчид гээд байдаг. Энэ үйлчилгээн дотор такси үйлчилгээ бас орж байгаа. Таксины жолооч өнөөдөр хэдэн төгрөг олох вэ гэдэг нь тодорхойгүй учраас нөгөө компаниудад нь төрийн дарамт нэмэгддэг юм. Мэргэжлийн хяналт, тээвэр, стандарт хэмжил зүй, замын цагдаа, хот хоорондын тээврийн шалгалт гээд энэ бүхэнд дахин дахин шалгуулахаас олонхи нь төвөгшөөдөг. Нөгөөтэйгүүр сайн зүйл бас байна. Өнөөдөр нэгдсэн зогсоол руу стандартын шаардлага хангасан такси ороод гарахад таван зуун төгрөг авахгүй. Тэгэхээр борооны дараах мөөг гэдэг шиг таксинууд олширч эхэлж байгаа юм. Нью-Йорк, эсвэл Сөүл, Бээжинд гудамжийг нь харахад арван машины найм нь такси байдаг шүү дээ. Одоохондоо манайд эсрэгээрээ арвын нэг нь такси байна. Удахгүй тавь тавин хувьтай болох байх. 14-15 жилийн өмнө Улаанбаатарт такси дуудлага ганцхан байсан бол өнөөдөр арваад болсон ч дуудлагаа дийлэхгүй байгаа. Энэ нь нэг талаас такси үйлчилгээ хэр өргөжсөнийг харуулж байгаа ч, нөгөө талаас дахиад л нөгөө хотын түгжрэлтэй холбоотойгоор хүндээ хүрч чадахгүй байна.
- Энэ байдлаас гарах ямар арга зам байна вэ?
- Миний түрүүний хэлдгээр, төлбөртэй зогсоолуудыг олноор бий болгох хэрэгтэй. Мөн дэлхийн бусад хотуудын адил нийслэлээ бүсчлэх хэрэгтэй. Улаанбаатар хотыг 2-3 бүсэд хувааж, нэгдүгээр бүс рүү орох гэж байгаа бол автомашины жолооч та 10 мянган төгрөг төлөх ёстой гэдэг юм уу, ийм өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй. Жишээ нь, Энхтайваны гүүрний гадуур 10 тойрог үүсгэж радиус хийгээд, тэр бүс рүү орох бүрийд 1000 төгрөг өгч байдаг болох юм бол хэрэгтэй хэрэггүй холхиж явдаг машинууд орж ирэхээ болино. Хоёрдугаарт хувийн сургуулиуд болон төрийн үйлчилгээний зарим байгууллагууд хотын гадна байрлаж, ялангуяа замын хөдөлгөөний зөрчил гаргасан хүмүүс хотоос хол очиж торгуулах ёстой. Энэ мэтчилэн хот руу хандсан хөдөлгөөнийг задалж, татвар хураамжаа авч чаддаг болчихвол хотын зам түгжрэлгүй болох боломжтой.
-Маш богино хугацаанд замын түгжрэлгүй болсон гадаад орны ямар туршлага байдаг вэ?
-Саяхан Чехэд нийтийн тээврийн том оврын автобусаар үнэгүй зорчдог болсон. Тэгээд л түгжрэл нь эрс багасаж, хүмүүс нь машинаа барихын оронд нийтийн тээврээрээ үнэгүй зорчиж эхэлсэн байгаа юм. Манайх бас энэ туршлагыг хэрэгжүүлж болох л байхгүй юу. Миний сонссоноор, хотын тээврийн татаасанд жилд таван тэрбум төгрөг авдаг. Дахиад таван тэрбумыг нэмээд өгчихөд л үнэгүй болгож болно. Тэгэхээр хүмүүс автобусандаа сууж эхэлнэ. Хоёрдугаарт метрогоо хурдан барих хэрэгтэй байна. Дээр нь бүсчлэлийн татвар хураамжууд аваад эхлэхэд байдал өөрчлөгдөнө.
-Авто машины зогсоолын тухайд гадаад орны ямар “сайн” туршлага байна?
-Жишээ нь Англи, Норвегид улаан, ногоон, цагаан зогсоол гэж байдаг. Улаан зогсоол дээр дээр энгийн машин огт зогсож болохгүй. Энд яаралтай тусламжийн машин, банкны машин, цагдаагийн машин зогсох ёстой. Ногоон зогсоол дээр та 20-30 минут зогсоод явж болно. Цагаан зогсоол дээр та нэг цаг зогсож болно гэх жишээтэй. Одоо хүмүүс аль ресторан, аль үйлчилгээний байгууллагад зогсоол нь найдвартай вэ гэж байгаад сонголт хийж байна. Тэгэхээр машины зогсоол гэдэг бол үйлчилгээний соёлын нэг хэсэг нь болоод байна.
ХҮН ӨӨРИЙГӨӨ ТЭЖЭЭХГҮЙ, АР ГЭРЭЭ ТЭЖЭЭХГҮЙ БАЙЖ МАШИН БУЮУ “ТӨМӨР” ТЭЖЭЭГЭЭД БАЙНА
-Хотын замын түгжрэлд нөлөөлдөг нэг хүчин зүйл нь жолоочийн буруутай үйл ажиллагаа, хариуцлагагүй байдал. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?
-Жолоочийн хариуцлагыг өндөржүүлэх хэрэгтэй. Согтуугаар жолоо барьж явсан 300 гаруй жолоочийн эрхийг хаслаа гэж мэдээгээр ярьж байна. 24 цагийн дараа тэр жолооч эрүүл болж, дахиад хөдөлгөөнд оролцож, торгуульд орно. Тэр торгуулийг нь өндөрсгөх хэрэгтэй. Хоёрдугаарт, замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байгаа жолоочийг эхний удаад зуун мянган төгрөг, хоёр дахь удаагаа бол хоёр зуун мянгаар торгох гээд эдийн засгийн хариуцлагыг нь нэмэх хэрэгтэй. Хүн өөрийгөө тэжээхгүй, ар гэрээ тэжээхгүй байж машин тэжээгээд, төмөр тэжээгээд байгаа байхгүй юу. Тэр машинд бензин хийнэ, дугуй авах ёстой, аккумлятор хийнэ, сэлбэг авна, даатгуулна гээд ямар их мөнгө зарцуулж байна вэ? Жолоочийн хариуцлагыг нэмэгдүүлж, торгуулийг нь өндөрсгөснөөр жолооч нарын дунд шалгарал явагдаж, замын хөдөлгөөн эмх цэгцтэй болохоос гадна нийтийн тээврээр үйлчлүүлэх хүмүүсийн тоо нэмэгдэнэ. Манай такси үйлчилгээний мэргэшсэн компаниуд нийслэлчүүддээ үйлчлэхэд бэлэн байгаа. Хоёрдугаарт ажлын байр нэмэгдэнэ. Улаанбаатар хот сахилгатай хариуцлагатай болно. Таксинд чинь бас стандарт гэж байдаг. Зөв рультэй, техникийн үзүүлэлт хэвийн төдийгүй гурваас дээш жил жолоо барьсан жолоочтой байх ёстой гээд. Үүнийг манай нийтийн тээврийнхэн, нийслэлийн удирдлагууд харж л байгаа. Гэхдээ хийх зориг нь хүрэхгүй байна л даа.
-Энэ бүхэн зөв гольдрилдоо ороход ямар хууль эрх зүйн зохицуулалт хийх хэрэгтэй гэж та бодож байна?
- Жилийн эцэс болохоор машины үнэ нэмэгдэнэ гээд хүмүүс баахан машин оруулж ирдэг. Тэрийг нь ирэх жил 3000 доллараар нэмэгдчихээс нь өмнө авъя гээд л хуйлраад авцгаачихдаг. Монгол улс машин үйлдвэрлэх болоогүй байна. Нэг өдөр үйлдвэрлэх л байх. Одоохондоо хуучин машины татварыг өндөр тавих хэрэгтэй юм. Алийн болгон бид солонгос, японы “хог” авчрах ёстой юм бэ. Шинэ машиныг татвараас чөлөөлөөд, онцгой албан татварыг нь тэглэх хэрэгтэй. Хоёрдугаарт монголд байдаг ноцтой зүйл бол зөв, буруу рультэй хоёр өөр авто машин хөдөлгөөнд зэрэг оролцож байгаа явдал. Ц.Нямдорж сайдын хэлснээр, жилд 300 гаруй хүн авто машины ослоор нас барж, энэ ослын ихэнхи нь хөдөө орон нутгийн зам дээр болж байна. Шалтгаан нь машины гэрлийн тусгал. Би өөрөө автын инженер, автын цахилгаанчнаар мэргэшсэн хүн. Машины гэрлийн тусгал жолоочтой талдаа богино, эсрэг талдаа арай хол тусч явдаг. Хоёр метр гаруй зөрөөтэй байх ёстой. Тэгэхээр зөв рультэй машиныг нэг өөр, буруу рультэйг арай өөрөөр тохируулна. Гэтэл нөгөө хоёр машин зэрэг өөд өөдөөсөө явж байгаа учраас аль аль машины гэрэл нь нөгөө жолоочийнхоо нүдэн дээр тусдаг. Манайхан тэрийг нь холын гэрэл дээрээ яваад байна гэдэг ч хоёулаа л ойрын гэрэл дээрээ явж байгаа мөртлөө гэрэл нь хоёр биенийхээ нүдэн дээр тусдаг юм. Нэг түвшинд хоёр өөр системийн машин явуулахын хор хохирол нь энэ. Дараагийн нэг асуудал бол хуучин сэлбэг. Тухайлбал, замын хөдөлгөөний дүрмэнд болон хуульд зааснаар дугуйны хээ нь 2 мм-ээс нимгэн, өөрөөр хэлбэл халзан дугуйтай машин замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог. Гэтэл манайх сэлбэгийнхээ 90 хувийг хуучин дугуйгаар хангаж байна. Манайх чинь дэлхийн хүйтэн хотуудын холбоонд элссэн, зам гэж мөсөн гулгуур шүү дээ. Төвийн хэдэн замыг л цэвэрлэдэг болохоос хотын захын зам тэр хэвээрээ байгаа. 40 км цагийн хурдтай явж байгаа машин мөсөн дээр хамгийн хурдан зогслоо гэхэд 18 м явна. Тэгэхээр хуучин дугуйг бүрмөсөн хэрэглээнээс хасах хэрэгтэй юм. Энэ бүхнийг цэгцэлж, нэгдсэн стандартад ороод ирэхээр машинтай байх нь “зардал” болоод ирнэ.
-Яагаад?
-Дэлхийн хамгийн арвич хямгач хүмүүс болох германчууд зарлагын дэвтэр хөтөлдөг. Та зарлагаа бичээд үзээрэй, түрүүн хэлсэнчлэн яг төмөр тэжээчихсэн байдаг юм. Үр хүүхдээ биш, төмөр тэжээхэд маш их мөнгө зарцуулснаа та хараад гайхна. Одоохондоо нийтийн тээврийн такси үйлчилгээ эзэндээ хүрч чадахгүй байгаа болохоор хүн болгон машинтай болж, үүнд нь лизингийнхэн банкныхан хувь нэмрээ оруулаад зээлийг нь өгч байна. Дараагийн асуудал бол даатгал. Манайд дөнгөж одоо л жолоочийн хариуцлагын даатгал яригдаж байна. Бусад оронд бол энэ даатгал насны ангилалтай байдаг. 18-20 нас хүртэл та жолоо барьж байгаа бол хамгийн их мөнгө төлдөг. 18-20, 20-25 насныхан хэт хурдтай явах гээд байдаг бол 25-30, түүнээс дээш насныхан зөөлөн аядуу явна. За тэгээд 45-аас дээш болоод ирэхээрээ хөдөлгөөнд саад учруулаад эхэлдэг. Бодит жишээг хэлэхэд, Энхтайваны гүүр 4 цаг түгжирсэн. Тэр хугацаанд хүн төрж байгаа, үхэж байгаа, чухал гэрээ хэлэлцээрүүдээс хоцорч байгаа. Түгжрэлийн шалтгаан нь нэг эмэгтэй Энхтайваны гүүрлүү Баянгол зочид буудлаас өгсөж байгаад наана нь буцаад эргэснээс болсон. Гүүрэн дээрх хөдөлгөөнийг 4 цаг гацаасан улаан машинтай хүн дүрэм журам мэдэхгүй, дээр нь бага торгуультай болохоор ийм зүйл хийж байна. Тэгэхээр тэр хүнээс бид их хэмжээний төлбөр нэхэмжилдэг байх ёстой юм. Гэрээ хэлцлээс хоцорсны нөхөн төлбөр, хүний амь нас хохироосны нөхөн төлбөр нэхэмжилдэг байх ёстой. Хэрвээ тэр түгжрэл дунд төрөх гэж байгаа хүн эндвэл яана, залуус амьдралаа шийдэх шалгалтаасаа хоцорвол яана гээд гарч болох хохирлуудыг нэхэмжилдэг хууль эрх зүйн орчныг бий болгох хэрэгтэй.
ӨНГӨРСӨН 10 ГАРУЙ ЖИЛД 15 МЯНГАН МЭРГЭШСЭН ЖОЛООЧИЙГ МАШИНТАЙ НЬ БЭЛТГЭЭД ГАРГАЧИХСАН
-Таксины тариф өндөр байна гэсэн гомдол гардаг?
-Монголчууд гадагшаа явахаараа тухайн улсын таксинд хэлсэн үнийг нь ямар ч хэл амгүйгээр шууд төлдөг. Монголын таксины үнэ олон улсын жишиг үнэтэй адилхан болж байгаа. Аймгийн төвүүдэд таксины тариф км нь бараг 1000 төгрөг байгаа нь эрэлт хэрэгцээтэй холбоотой. Гэхдээ бид хотын удирдлагатай ярилцаад жишиг үнэ тогтоодог. Харин өндөр үнэ нэхдэг тухайд гэвэл, өнгөрсөн арван жилд манай такси компаниудын хийсэн алдаа юм. Уг нь бид таксиний жолоочид цалин өгч ажиллуулаад, нийгмийн даатгалыг нь төлөөд, тэр хүн ажлаа хийх ёстой байлаа. Гэвч нэг иргэнд машин өгөөд гаргахаар орлогоо хийдэггүй, гэрээний сахилга бат зөрчдөг байсан. Тэгэхээр нь бид таксигаа түрээсэлдэг болж, 2-3 жил, эсвэл таван жилийн дараа энэ нь таны унаа болох юмаа гэхээр эзний ёсоор ханддаг болсон. Ийм замаар өнгөрсөн 10 гаруй жилд бид зах зээл дээр 15 мянга орчим мэргэшсэн жолоочийг машинтай нь бэлтгээд тавьчихсан юм.
- Өнгөрсөн хугацаанд такси үйлчилгээнд нэвтрүүлж чадсан шинэ дэвшилтэт хандлага, ололтууд юу байна вэ?
- Такси үйлчилгээнд нэвтрүүлсэн ололт амжилт их байгаа. Жолооч нар сургалтанд хамрагдаж байна. Дуудлагын бүртгэл байнга хийгддэг учир таксинд эд зүйлсээ мартсан тохиолдолд эргээд буцах хаягтай, буух эзэнтэй болсон. Бүр сүүлийн үеийн жишээ гэвэл, Улаанбаатар такси компанийн таксигаар үйлчлүүлсэн хүнд тасалбар өгч хэвшлээ. Саяхан VIP такси үйлчилгээ гэж гарсан. Эхний 2 км-т 3000 төгрөгний такс авч, дараагийн км бүр нь мянган төгрөг гээд, дотроо шинэ сонинтой, чихэртэй, устай, бас зорчигчид нь тасалбар өгч байна. Үйлчлүүлэгчид маань ч дэлхий нийтийн жишгээр үйлчилсэн жолоочдоо нэмэлт “такс” буюу цайны мөнгө төлдөг болсон нь жолооч нарт урам өгч байна. Манай холбооны зүгээс салбарын хүний нөөцийн бодлогод анхаарч, жолооч нарын нийгмийн даатгалыг нь төлж, машин техникийн засвар үйлчилгээг нь хариуцан, сэлбэг хэрэгслийг нь нийлүүлдэг төдийгүй тусалж дэмжих хамт олны дунд ажиллах нөхцлийг нь бүрдүүлж байгаа учраас хүмүүс маань ажлын байран дээрээ тогтвортой байх хандлагатай болж байна. Цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай хүчтэй гэдэг дээ. Одоо халдлагад өртлөө гэхэд найзууд нь асар хурдан ирнэ. Дохиолол болон байршил тогтоох систем суурилуулж, жолоочийн аюулгүй байдлыг бүх талаар ханган ажиллахыг зорьж байна. Бид өөрчлөлт хийгээд эхэлчихсэн байгаа.
-Таксины жолооч болохын тулд ямар шаардлага хангасан байх ёстой вэ?
-Хөдөлмөрийн биржүүдийн мэдээлэл рүү орж үзэхэд, Улаанбаатарт таксины жолоочийн ажлын байранд баталгаатай 1000 жолооч хэрэгтэй байна. Энэ ажлын байран дээр ажиллах хүн жолооны курс төгсөөд гурван жил машин барьсан байх шаардлагатай, Улаанбаатар хотын иргэн байх ёстой, тэгээд гол нь ажлын туршлага, бас хотоо сайн мэддэг байх ёстой гэсэн шалгуур тавигддаг.
-Такси үйлчилгээ эрхлэгчид маань жилээс жилд улам илүү дэвшил, өөрчлөлт гаргаж, хотын түгжрэлийг бууруулахад хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна.
-Баярлалаа. Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос олон ажил зохион байгуулж ирлээ. “Тээвэрчдийн алдар” цол тэмдэгтэй болсон. Жолооч нарынхаа нийгмийн асуудалд анхаарч байна. Нэг үеэ бодвол боловсон хүчнээ өөрсдөдөө татахын тулд анхаарал тавьж байгаа. Ажил олгогч эзэд маань нэлээн том хөрөнгө оруулалтуудыг хийлээ. Алтан шар зам маань үргэлж биднийгээ ивээж байна. Улаанбаатар хот маань түгжрэлгүй болж, нийтийн тээвэр маань зөв гольдролдоо ороод, хүн ард маань айх аюулгүйгээр таксиндаа суудаг болно гэдэгт бид итгэж байдаг. 2012 онд монгол хүн бүрийн санасан бүхэн бүтэж, ивээлээ хайрласан он жил байх болтугай гэж ерөөе.
Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.
Ярилцсан Ц.ОЮУНЧИМЭГ