logo
Евро бүсийн эдийн засаг хямарвал АНУ-д шууд нөлөөлнө

Евро бүсийн эдийн засаг хямарвал АНУ-д шууд нөлөөлнө

2011/12/31
Олон Улсын Валютын Сан,  Европын Зөвлөл, Европын Төв Банк хамтран Грек улсыг хямралаас гаргах тал дээр ажилласаар байгаа. Грек улс ирэх сард багтаж, зээлээ барагдуулах ёстой ч Грек улс төлбөрөө төлж чадахгүйд хүрээд байга. “Контэйжн” буюу Халдвар нэртэй Холливүдын кинонд нэгэн үл танигдах хор хөнөөл ихтэй вирус дэлхийгээр нэг тархдаг ч эрдэмтэд вирус тархаж эхэлсэн голомтыг олохоор чармайн ажиллаж байгаа. Одоогоор Европын вирус нь Грек болоод байгаа юм. Хэрэв Грек ирэх сард зээлээ төлж чадахгүй дампуурахад хүрвэл Евро бүсийн томоохон эдийн засагтай орнууд болох Итали, Испани, Ирланд, Португал улсууд ар араасаа өнхрөх магадлалтй байгаа юм. Эдийн засгийн хямрал цаашлаад АНУ-ын эдийн засагт ч шууд нөлөөлж эхлэх юм.   Яагаад Евро бүсийн хямрал АНУ-д нөлөөлж эхлэх вэ? гэж та бодож байж магадгүй. Тэгвэл Грек улс Европын төв банкинд 355 тэрбум долларын өртэй. Хэрэв зээлээ хугацаанд нь эргүүлэн төлж чадахгүй бол зээл олгосон Европын төв банк алдагдал хүлээнэ. Евро бүсийн санхүүг зангидаж байдаг төв банк мөнгөгүй болбол Евро бүсийн эдийн засаг хямарна. ЕХ бол АНУ-ын хамгийн том худалдааны түнш. Тиймээс Европчууд АНУ-аас бараа бүтээгдэхүүн худалдаж авах нь буурвал АНУ-ын хөрөнгийн зах зээл хямарч, аж үйлдвэрүүд хаалга үүдээ барьж үйлдвэрлэлээ багасгана. Америкчууд  ажилгүй болж эхэлнэ. Европт болж байгаа эдийн засгийн хямрал АНУ-ыг түгшээж байна гэж нэгдсэн улсын сангийн сайд Тим Гайтнер ил тод мэдэгдсэн. Тэрбээр, “Бид боломжийнхоо хэрээр Европын орнуудад тусалж байна. Европын эдийн засаг хямрах нь АНУ-д сөрөг нөлөөтэй” гэж хэллээ.
Нөхцөл байдлыг сайтар ойлгож байгаа ч Евро бүсийн орнуудын удирдагчид дахин Грект зээл олгохоос өөр аргагүй байдалд ороод байгаа юм. Тэгэхгүй бол Грек улс Евробүсийн орнуудыг тэр чигт нь хөмөрчих гээд байгаа. Грек улс ёроолгүй сав шиг мөнгө зээлсээр л байгаа. Дээр нь өрөө төлөх бэлэн мөнгө болон цаг хугацаа байхгүй болоод байгаа билээ.
Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш