logo
Сэтгүүлч Н.Тунгалаг төрийн одон хүртлээ

Сэтгүүлч Н.Тунгалаг төрийн одон хүртлээ

2011/12/31
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний  100 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэж буй энэ өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч салбар салбарын шилдгүүдийг төрийн одон, медалиар шагналаа.
Сэтгүүл зүйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүс төрийн хишиг хүртсэний дотор УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн референт Н.Тунгалаг багтсан юм. “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан Н.Тунгалаг 1985 онд МУИС-ийг төгссөнөөс хойш сэтгүүл зүйн салбарт тасралтгүй 27 жил ажиллаж байгаа бөгөөд “Ардын эрх”, “Өдрийн сонин” зэрэг өдөр тутмын сонины шилдэг бүтээлийн шагнал хүртэж байсан  юм. Түүнчлэн Монголын хэвлэлийн хүрээлэнд сэтгүүл зүйн багшаар ажиллахдаа сэтгүүлчдийн олон зуун залуу халааг бэлтгэсэн билээ.
Мөн Парламентын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, “Өнөөдрийн тойм” сонины эрхлэгч Л.Цэрэн-Очир Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнууллаа. Ардчиллын анхдагчдын нэгт зүй ёсоор багтдаг тэрбээр сэтгүүл зүйн салбарт мөн 20 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд “Ардчилал” сонины эрхлэгчээр олон жил ажиллажээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш