БОАЖЯ , "Гэрэгэ Системс" ХХК хоорондын хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Монгол Улсын хилээр нэвтэрч буй иргэдийн эрүүл мэндийн мэдээллийг цахимжуулах “Arrivalmn апп” төслийг хэрэгжүүлж байна.
Уг төслийн үр дүнд “Мэргэжлийн хяналтын ерөнхий газар”, “Халдварт өвчин судлалын үндэсний төв”-өөс Монгол Улсад ирж буй зорчигчдоос авдаг эрүүл мэндийн хяналтын хуудсыг бүрэн цахимжуулж, нэгдсэн мэдээллийн сантай болох юм. Мөн бусад орнуудын ижил төстэй программд шууд холбогдох ба зорчигчид хил, гааль дээр дугаарлаж цаг алдахгүй байх боломж бүрдэнэ.
БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ "ARRIVALMN АПП" төслийн сайжруулалтыг шуурхай хийж, хэрэглээнд хугацаа алдахгүйгээр хурдан нэвтрүүлэхийг албаны хүмүүст үүрэг болгов.
Эх сурвалж: БОАЖЯ