Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2022 оны эхний 9 сард 12.5 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 962.1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, төсвийн алдагдал өмнөх оны мөн үеэс 315.8(24.7%) тэрбум төгрөгөөр буурчээ.
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 2022 оны 9 дүгээр сард 1.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 165.4 (12.5%) тэрбум төгрөгөөр, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 1.5 их наяд төгрөг болж, 116.6 (8.1%) тэрбум төгрөгөөр тус тус өсжээ.
Татварын нийт орлого 2022 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 10.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.2 (25.4%) их наяд төгрөгөөр өсөхөд нэмэгдсэн өртгийн албан татвар 755.1 (36.3%) тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 578.1 (37.6%) тэрбум төгрөг, бусад төрлийн татварын орлого 1077.8 (48.5%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин орлогын албан татварын орлого 247.0 (9.3%) тэрбум төгрөгөөр буурчээ.