logo
Европын орнууд эдийн  засгийн тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй юу

Европын орнууд эдийн засгийн тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй юу

2011/12/31
Европын эдийн засаг дэлхийн 2-р дайны дараа буюу 1945 оноос хойш хамгийн хүнд үе дээрээ явж байна. Грекийн эдийн засаг хямарч араасаа Итали хэмээх том эдийн засгийг чирвэл Европын бүх орнууд нийлээд ч унаж байгаа ханыг түшиж, босгож авч чадахгүйд хүрнэ. Өөрөөр хэлбэл дайн байлдаанаар асуудлыг шийдэж болдоггүй юм байна гэж ухаарсан Европын орнуудын эдийн засгийн нэгдэл задрах аюултай юм. Улс үндэстнүүдийн эдийн засгийн нэгдэл нягтралыг хүчээр тогтоон барьж болдоггүй юм байна гэдгийг Геркийн жишээг харсан Европын орнуудын удирдагчид хүлээн зөвшөөрч эхэлж байна. Европын орнууд нэгдсэнээр эдийн засгийн асуудлыг шийднэ гэж тэд найдаж байсан. Тэд асуудлын голыг засч, шийдвэрлэхгүй байна. Европын нэгдлийг авч явагч гол хүчин зүйл болох эдийн засгийн өсөлт Европын аль ч улсад одоогоор алга. Эдийн засгийн өсөлт гайгүй яваа Европын цорын ганц улс бол Герман. Герман улс Еврпоыг задалчихгүйн тулд Грек, Итали зэрэг улсуудад туслахаар чармайж байгаа. Өөрөөр хэлбэл Германы татвар төлөгчдийн мөнгөөр Грек, Итали зэрэг улсуудын эдийн засгийг аврах гэж оролдож байна. Грек улс өөрсдөө ч хичээж байгаа. Гэхдээ зөвхөн улсын үйлдвэрүүдийг хувьчлаад, хөрөнгө оруулалтыг хувийн салбарлуу татаад асуудал шийдэгдэхгүй. Учир нь Грек, Итали улсууд өрсөлдөх чадвараа нэн даруй сайжруулах хэрэгтэй. Чаддаг чаддаг зүйлээрээ өсрөлдөж тэргүүлэх. Жишээ нь Грек улсад том том аж үйлвэр байхгүй. Тиймээс аж үйлдвэржсэн орнуудтай өрсөлдөх хэрэг байхгүй. Харин аялал жуулчлалын хувьд бусдаас давуу тал байгаа. Европын орнууд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, эдийн засгаа сэргээж байж, хямралаас гарна. Италийн эдийн засаг зогсмол байдалд ороод хэдэн 10-н жилийн нүүрийг үзэж байна. Италид зээл өгөөд ч нэмэргүй гэсэн үг юм. Харин Хятад, Бразил улсууд хажууд нь эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж байна. Ази, Өмнөд Америкийн улсуудтай харьцуулбал Европын ганц хүчирхэг эдийн засаг гэгддэг Германы эдийн засаг ч тийм сайнгүй байгаа. Гэрманы эдийн засгийн өсөлт 1.5 хувьтай байгаа. Германы мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хүн амын өсөлт буурч байгаа бөгөөд үүнийгээ дагаад эдийн засгийн өсөлт 1 хувьд хүрнэ гэж тооцож байгаа. Тэгэхээр Герман улс яваандаа Европыг аврахад хүч хүрэхгүй болно гэсэн үг юм. Европын улсууд эдийн засгаа сэргээхэд богино хугацаанд бол хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Урт хугацаанд бол Европчууд эдийн засгийн систем, тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй болж байгаа юм. Европын иргэдийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ эдийн засагтайгаа харьцуулахад маш өндөр байгаа. Эрүүл мэндийн асуудлыг улсаас шийдэж, засгийн газраас маш их хөрөнгө гаргаж хүмүүсээ эрүүл байлгаж байгаа. Татварын тогтолцоо, хууль дүрэм нь хоцрогдсон. Өөрөөр хэлбэл олж байгаатайгаа харьцуулбал хэт үрэлгэн байгаа гэж судлаачид үзэж байгаа. Европын өндөр настнуудын тоо залуучуудаасаа хол давсан, баялагийг үрж, зарцуулдаг хэсэг нь баялаг бүтээдэг хэсгээсээ даваад байгаа. Техник технологийн хувьд Азийн улсуудыг гүйцэж чадахаа байсан. Үйлдвэрлэлийн өндөр өртгөөс болж гадны улсуудад үйлдвэр салбаруудаа нээсэн нь эргээд Европчуудад сөргөөр  нөлөөлж эхэлж байна. Эдгээр асуудлуудаа шийдэхгүй бол эдийн засгийн хямралаас гарч чадахгүй. Цаашлаад Европын нэгдлийг хүчээр тогтоон барьж чадахгүйд хүрнэ гэж шинжээчид үзэж байна.                           
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш