logo
Ормузын хоолой дахь эдийн засгийн “дайн” үргэлжилсээр байна

Ормузын хоолой дахь эдийн засгийн “дайн” үргэлжилсээр байна

2011/12/31
Иран улс дэлхийн газрын тосны 1/3 нь тээвэрлэгдэж өнгөрдөг Ормузын холойд 10 хоног хийх тэнгисийн цэргийн сургуулилтаа үргэлжлүүлсээр байна. Исламын бүгд найрамдах улс өөрсдийнх нь эсрэг эдийн засгийн хориг тавих юм бол стратегийн чухал хоолойг хаана гэж сүрдүүээд байгаа.  Харин АНУ хариуд нь тус хоолойгоор дайрч өнгөрөх газрын тосны тээвэрлэлэнд Иран улс саад хийх юм бол хариу зохих арга хэмжээ авна гэж сүрдүүлээд байгаа юм.  Мөн GCC буюу Булангийн орнуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд уулзаж, Ираны эсрэг ямар арга хэмжээ авах талаар ярилцсан байна.  Ормузын холойн орчмын улсуудын харилцаа хурцадмагц АНУ, ЕХ, Канад, Их Британи зэрэг улсууд Ираны эсрэг тавьсан хоригоо чангатгахаар ярилцаж байна. Эдгээр улсууд хориг тавихдаа яарахгүй байгаа учир  нь Ливи улс иргэний дайнаас болж газрын тосны олборлолт нь багассан. Яарач хориг тавих нь газрын тосны ханган нийлүүлэлтэнд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгаа юм. Мөн хэрэв Иран улс газрын тосны тээвэрлэлтэнд саад болох юм бол түүнийг нөхөж газрын тос олборлох улсууд бэлтгэлгүй байгаа юм байна. Иран улс өдөрт 3 тэрбум орчим газрын тос олборлож экспортлон жилд 73 тэр бум доллар олдог. Хэрэв эдийн засгийн хориг тавих юм бол Иран улс хүнд байдалд орно.   АНУ Персийн булан дахь холбоотон улсуудаа бэлэн байдалд байхыг анхааруулж, Саудын Арабад 29.4 тэрбум долларын өртөг бүхий Ф-15 байлдааны онгоцууд худалдахаар тохиролцсон байна.   АНУ тэнгисийн хүчний 50-р флот тус бүс нутагт харуул хийж байгаа бөгөөд Иран улс олон улсын худалдаа тээврийн замыг хааж, саатуулах юм бол дор нь хариу барих болно гэж мэдэгдээд байгаа юм. Иран улс худалдааны замыг хаана гэж сүрдүүлсний дараа дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ өссөн байна. Бүс нутагтаа хамгийн нөлөөтэйд тооцогддог Саудын Араб улс Ирантай яарилцан тохирч газрын тосныхоо олборлолтыг нэмэгдүүлэх замаар дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийг тогтворжуулах хэрэгтэй гэж АНУ үзэж байна. Мөн хурцдаад байгаа байдлаас гарахад Саудын Араб улс Иранд  нөлөө үзүүлж чадна гэж үзэж байгаа.  Иран улс хэрэв хориг тавьсны хариуд Ормузын хоолойг хаах юм бол Газрын тосны өдрийн олборлолт 500 сая барелээр буурч магадгүй гэж эдийн засагчид тооцож байна.  Персийн буланд Иран болон АНУ-ын холбоотнуудын хооронд байлдааны гэхээсээ илүү эдийн засгийн дайн үэргэлжилсээр байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш