Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын гэргий Х.Отгонтуяа урлагийг дэмжигч “Төгөлдөр” санг тэргүүлдэг. Сангийн тэргүүн өчигдөр аав, ээжийн хайр халамж дутсан хүүхэд багачуудад шинэ жилийн бэлэг гардуулан баярлууллаа. Тэрбээр эхлээд нийслэлийн хэмжээнд эцэг, эхийн хараа хяналтаас гарсан гэр оронгүй,хүнд нөхцөлд амьдарч байгаа хагас болон бүтэн өнчин 4-18 насны хүүхдүүд хүмүүждэг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхдийн сургалт хүмүүжлийн төвд очлоо. Тус төв нь одоогийн байдлаар 120 хүүхдийг сурган хүмүүжүүлж, халамжлан өсгөж байгаа бөгөөд 2011 онд тэднийх Хүүхдэд ээлтэй байгууллагаар шалгарчээ. Шинэ жилийн баяр нь үдээс хойш болно гэцгээн хүүхдүүд урлагийн тоглолтоо ид бэлтгэж ахуйтай “Төгөлдөр” сангийнхан таарч, багачуудад шинэ жилийн бэлэг тараалаа. Энэ үеэр хатагтай Х.Отгонтуяа хэлэхдээ “Хүүхэд болгоны хүсэн хүлээдэг шинэ жилийн баяр болж байна. Энэ баяраар хүүхэд болгон бэлэг авч баярлах ёстой гэж би боддог. Хүүхдүүд маань аав, ээжээсээ хол ийн хүмүүжиж байгаа нь тэдний буруу биш” гэлээ.
Цасан охид бүжиж, хөвгүүд хоороор “Тусгай салаа” олон ангит уран сайхны киноны гол дүр Дэндэвийн “Ааваа дурсана” дууг дуулах ажээ. Энэчлэн урлагийн тоглолттой танилцсан “Төгөлдөр” сангийн тэргүүн Х.Отгонтуяа “Соёл урлагийн үйл ажиллагааг дэмждэг. Хүүхдүүд маань их авьяастай юм. Ийм төвүүдэд сурч амьдарч байгаа хүүхдүүдийн нууц авьяасыг нээн илрүүлэхэд анхаарч ажиллах болно” гэж энэ үеэр хэлж байлаа.
“Төгөлдөр” сангийн тэргүүн хатагтай Х.Оюунтуяагийн дараагийн очсон газар нь Эрүүл мэндийн яамны харьяа Нялхсын клиник сувилал байлаа.
0-3 настай суурь өвчтэй болон хөдөлгөөн, хэл яриа, оюун сэтгэхүйн хоцрогдолтой хүүхдүүдийг асран сувилж, эмчлэн эрүүлжүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Мөн хоол эмчилгээ амин дэм, урьдчилан сэргийлэх болон чийрэгжүүлэлтийг хийдэг. Үүнээс гадна Улаанбаатар хот бусад хот аймгуудын төрөх, ЭНЭШТ-ийн эмгэг нярайн тасгуудаас бага жинтэй, дутуу төрсөн нярайг хүлээн авч сувилан торниулдаг ажээ. 24 цагаар байнгын тусламж үйлчилгээ үзүүлдэг, зав зай багатай ч халуун дулаан элчтэй энэ байгууллагынхан 118 ажилтантай, одоогоор 80 орчим хүүхдийг сувилж байна. Эндхийн багачуудад бэлэг тараасан хатагтай Х.Оюунтуяа дараа дахин ирэхдээ тоглоом бэлэглэнэ хэмээн амлаж байлаа.
Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төвд “Төгөлдөр” сан”-гийн тэргүүнийг очиход 33 хүүхэд байлаа. Тэдний дунд 2 орчим насны 2 хүүхэд байсан бөгөөд тэднийг сар гаруйн хугацаанд ар гэрийнхэн нь асууж сураглаагүй, хэлд сайн ороогүй хүүхдүүд гэрийнхнийхээ тухай мэдээлэл өгч чадахгүй байгаа талаарх харамсалтай мэдээллийг тэнд сонслоо. Тэдгээр хүүхдүүд ч мөн “Төгөлдөр” сангийн бэлгийг хүртсэн юм. Энэ үеэр хүүхдүүд
...Ийм сайхан хүмүүсийг бурхан надад илгээснийг
Ялгуун сарны дор үгээр хэлэхийн аргагүй ээ... хэмээн дуулахэд сэтгэл эмтэрмээр ажээ. Шинэ он гарч байна, хаяг тогтоох төвд байгаа хүүхдүүдийг он солигдохоос өмнө аав ээж нь ирж аваад халуун дулаан гэртээ хамтдаа шинэ оноо угтаж, аз жаргалтай амьдраасай гэж хүсэж байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын гэргий, “Төгөлдөр сан”-гийн тэргүүн Х.Оюунтуяа хүсэж байгаагаа энэ үеэр хэлж байлаа.