logo
АНУ-д боловсролын системийн хямрал болж байна

АНУ-д боловсролын системийн хямрал болж байна

2011/12/31
"Occupy" гэдэг үгийг "эзэл" гэж орчуулж байгаа. Уг нь санхүүгийн боолчлолоос  "чө¬лөөл" гэсэн утгатай юм. Учир нь Дэлхийн нийт хүн амын 99 хувь нь санхүүгийн боолчлолд орсон гэж үзсэн жагсагчдын нийгмийн тэгш, шударга хуваариллатын төлөөх жагсаал хөдөлгөөн Нью-Йоркоос хальж, 100 гаруй улсад тархаад байгаа юм. "Бид 99 хувь", "Бид дэлхийн бүхий ард түм¬ний 99 хувийн адил мөлж¬лөгт өртөгсөд" гэж жагсагсад өөрсдийгөө үзсэн. Өнөөдөр хүн төрөлхтний бий болгосон баялгийн 40 хувийг, долоон тэрбумын нэг хувь нь эзэм¬шиж байна гэсэн уриан дор "OCCUPY" хөдөлгөөн эхэлсэн. Арабын хувьсгал улс төрийн дарангуйл¬лаас салахын төлөөх хувьсгал байсан бол "Occupy" хөдөлгөөнийг  санхүүгийн да¬рамтаас салах шинэ хувьсгал гэж томьёлж байгаа юм. 
АНУ нь бусад улсуудыг  бодвол нийгмийн хамгийн тэгш бус хуваарилалттайд тооцогддог. Америкчууд бусдад боломж олгохын тулд энэ системийг сонгосон гэж үздэг юм. Тайм сонинд гарсан нийтлэл АНУ-д нийгмийн бодлого дутагдаж байгааг тод харуулсан. 1970-аад онд төрсөн хүмүүс нийгмийн дээд давхрагад хүрэх боломж нь 17 хувьтай байсан бөгөөд хурдан өгсөж, нийгмийн дээд давхрагад хүрдэг байсан. Америк иргэн бүрийн тал хувь нь нийгмийн дээд давхрагад гарч чадалгүй ниймийн доод давхрагад насыг барж барж байна. Харин Дани, Швед улсуудад энэ хувь 25, Их Британид 30 хувь нь нийгмийн дээд давхаргад хүрэхийн тулд доороос нь эхэлж, нийгмийн дээд давхрагад хурдан гарч чадаж байна. Учир нь Европчуудын улс төрийн ситем нь илүү зүүний, нийгмийн баримжаатай юм. Өөрөөр хэлбэл Америкийн мөрөөдөл сонгодог утгаараа Европт хэрэгжиж байна гэсэн үг юм. Европ болон Азийн орнуудын сурагчид боловсролын төвшингөөрөө АНУ-ын сурагчдыг хол хаясан. АНУ нийгмийн доройтолд орж байгаа нь боловсролын систем муу байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Норвеги, Шведи, Финлянд зэрээг хойд Европын орнууд хүүхэд багачууддаа ерөнхий боловсролыг үнэгүй бөгөөд маш чанартайгаар олгож байна. Ялангуяа нийгмийн дундаж давхрагынхан болон бага орлоготой иргэд нийгмийн бодлого, чанартай үнэгүй сургалтаас илүү хожиж байна. Дэлхий нийтээр Стийв Жобсыг суут сэтгэгч, ухаантай боловсролтой хүн байсан гэж ярилцдаг.  Стийв 1972 онд Калифорни мужийн улсын ЕБС-ийг төгссөн. Калифорни мужийн сургалтын систем тухайн үедээ АНУ-даа тэргүүлж байсан. Америк боловсрол дэлхийд гайхагдаж байсан юм. Түүний төгссөн Купертиногийн ЕБС-ийн сургалтын систем нь чанараараа АНУ-даа толгой цохиж байсан. Ялангуяа Математик, байгалийн шинжлэх ухааны сургалтаараа Америктаа гайхагдаж байсан. Харин өнөөдрийн Калифорнийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын систем дампуу болсон. Калифорни муж шорон, гяндан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх байгууллагадаа ЕБС-д зарцуулдаг төсвөөс 2 дахин илүү мөнгө зарцуулж байна. Өөрөөр хэлбэл Боловсролын системдээ анхаарахгүй, хөрөнгө хаяхгүй байгаа Калифорни мужийн боловсролын систем уналтанд орж байна гэж мэргэжлтнүүд үзэж байна.                    
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш