logo
Cээтэгнүүр зангүй, санаачлагагүй эмэгтэй нөхөргүй үлдэх нэг шалтгаан болдог

Cээтэгнүүр зангүй, санаачлагагүй эмэгтэй нөхөргүй үлдэх нэг шалтгаан болдог

2011/12/31
Орчин үед ажил хэрэгч, эрдэм боловсролтой, сайхан хүүхнүүд нөхөрт гарахгүй, нөхөрт гарахыг ярихгүй байх нь түгээмэл болжээ.

Үүнийг сэтгэл зүйчид дараах шалтгаантай холбон үзэж байна.

- Ирээдүйн нөхөртөө хэт өндөр шаардлага тавих (ажилтай, архи огт уудаггүй, тамхи татдаггүй, амьдралын овсгоотой гэх мэт). Ийнхүү арван хуруу тэгш, төгс төгөлдөр эр хүнийг хүлээх нь хүүхнүүдийн нөхөрт гарахгүй оройтох үндсэн шалтгааны нэг нь аж.

- Албан тушаал ахих, хувийн амьдралаа бүрэн цогцлох, эдийн засгийн хувьд хэнээс ч хараат бус байх, хүсээгүй төлөвлөлтөнд ороогүй хүүхэд гаргахгүй гэх мэтчилэн зарчим нь нөхөрт гарахад ихээхэн саад болдог байна. Ингэсээр байгаад эмэгтэй хүний нас нэг л мэдэхэд явчихсан байдаг. Өөрөө ч анзааралгүй, зожиг, хажиг бусадтай нийцгүй болсон байх нь бий.

- Эр хүний царай зүс, бие галбирт хэт анхаарал тавьж сонголтоо хийх. "Ханхүүгийн мөрөөдөл" амьдралд бол бодитойгоор биелэх нь тун ховор, бараг боломжгүй шүү. Хэт романтик мөрөөдлөөр өөрийгөө хуурсан байх нь ганцаар хоцрох бас нэг шалтгаан.

- Санамсаргүй учир, гэнэтийн сюрприз, аз далласан захидал, чин сэтгэлийн илгээмж зэргийг хүлээх юм уу, амьдралаа хувь зохиолдоо даатгавал нөхөрт мөд гарахгүй.

- Өөрийгөө хэт хаях (бүхнийг ажил төрөлдөө зориулах) хайш яайш хувцаслах, гадаад үзэмжиндээ анхаарал тавихгүй байх, эсвэл эсрэгээр гоо сайхандаа хамаг анхаарлаа хандуулах, мода загвар дэндүү хөөцөлдөхийн аль аль нь нөхөрт гарахад саад болдог.

- Ямар ч сээтэгнүүр зангүй, санаачлагагүй, эр хүнээс бүх зүйл шалтгаална гэсэн итгэл үнэмшилтэй эмэгтэй нөхөргүй үлдэх нь бий.

/Хань/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш