Ясны бэртэл авсан хүмүүс эмчилгээ хийлгэхийн зэрэгцээ гам сайн барих хэрэгтэй гэдэг. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа болон амбулаториор боолт хийлгэж буй өвчтнүүд энгийн боловч эмчийн зөвлөгөөг дагах нь ховор. Бэртэлтэй үед юуг анхаарах хэрэгтэй, ямар хоол хүнс хэрэглэх нь эдгэрэлтийг түргэсгэж, эрүүл мэндэд тустай байдаг талаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах тасгийн эмч Б.Батзоригоос асуулаа.
Ясны бэртэлтэй эмчлүүлэгчид хор багатай хоол идэх нь тохиромжтой. Мөн хонь, үхрийн мах нь алдагдсан энерги, уургийг нөхдөг учир хэрэглэж болно. Сүү цагаан идээ, арвай будаа, шинэ хүнсний ногоо, шим тэжээлтэй хүнс хэрэглэх хэрэгтэй.
Исгэлэн тараг, айраг, архи, шар айраг болон хийжүүлсэн ундаа уухыг хориглодог. Эдгээр бүтээгдэхүүн нь шарх сэдрээх, эдгэрэлтийн явцыг удаашруулдаг сөрөг нөлөөтэй. Буруу бэлдсэн ангийн мах ч хор болох нь бий.
Мөчдийн тогтворгүй хугаралттай өвчтөн аль болох чөлөөтэй, чийг даадаггүй, агаар сайн нэвтэрдэг хувцас өмсөх хэрэгтэй.
/Зууны мэдээ/