logo
Монгол шүүгчид “FIFA”-гийн албан ёсны шүүгч болжээ

Монгол шүүгчид “FIFA”-гийн албан ёсны шүүгч болжээ

2012/01/02
Дэлхий нийтийн хамгийн их сонирхон үздэг спорт бол яахын аргагүй хөлбөмбөг. Манайд ч сүүлийн жилүүдэд хөлбөмбөгийн спорт хөгжиж байгаа нь тэмцээнүүдэд оролцох багуудын тоо, тэдний ур чадвар харуулж байгаа. Тэгвэл шинэ оны босгон дээр монголын хөлбөмбөгийн түүхэнд нэгэн тэмдэглэлт  үйл явдал болжээ.Тодруулбал, дэлхийн спортын хамгийн нөлөө бүхий байгууллага болох Олон улсын хөлбөмбөгийн холбоо “FIFA”-д монголчууд данстай болжээ. Өөрөөр хэлбэл Монголын хөлбөмбөгийн холбооны шүүгч Д.Түмэнбаяр, Б.Хаш-Эрдэнэ, Ч.Жавхлантөгс нар “FIFA”-гийн албан ёсны шүүгч болсон байна.

 Энэ сарын 28-нд Монголын хөлбөмбөгийн холбоонд Дэлхийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Зепп Блаттерын гарын үсэг бүхий үнэмлэх, энгэрийн тэмдэг, бусад дагалдах зүйлийн хамт иржээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш