Бүтэн жилийн түүхийн хүрд эргээд дуусч байгаа энэ үед бүхий л байгууллагууд шилдгээ шалгаруулж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд оны онцлох үйл явдлыг нэрлэж байна. Зарим нь оны онцлох улстөрчдийг нэрлэж, шагнал гардуулав. "Парадокс" болж буй харагдана. Харин манай сонин 2011 онд дэлхийг шуугиулж чадсан монгол хүмүүс болон бүтээн байгуулалтыг нэрлэж байна. Гэхдээ сайн талаасаа, авьяас чадвараараа дэлхийд танигдсан, шуугиулсан, эх орноо сурталчилсан хүмүүс болон Монгол Улсыг дэлхийд таниулсан бүтээн байгуулалтыг нэрлэж байна.
Монгол улсын ерөнхийлөгч АНУ-ын ерөнхийлөгчтэй зиндаархав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн есдүгээр сард НҮБ-ын албан ёсны гишүүн орны төрийн тэргүүний хувьд НҮБ-ын 66 дахь удаагийн дээд хэмжээний чуулганд оролцож, үг хэлсэн билээ. Харин чуулганы үеэр дэлхий нийтийг шуугиулсан үйл явдал болсон. Тодруулбал, улс орнуудын төрийн тэргуунүүд чуулган дууссаны дараа зургаа татуулсан. Энэ үеэр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама манай Ерөнхийлөгчийн нүүрийг гараараа тагласан нь дэлхий даяар шуугих үйл явдал болсон юм. Уг нь манай Ерөнхийлөгчийн зэрэг зиндааг үнэлж, АНУ-ын ерөнхийлөгчийн хажууд зогсоохоор тавцан засч өгсөн юм билээ. Тэр олон орны төрийн тэргүүнүүд дундаас манай Ерөнхийлөгчийг сонгосон нь нэгийг хэлж байгаа юм. Харин Барак Обама хаа явсан газраа гараа өргөж явдаг юм болохоороо манай Ерөнхийлөгчийн нүүрийг тагласан нь том алдаа болсон. Америкчууд үүнд маш их эмзэглэсэн юм. Гэхдээ энэ үйл явдал яах аргагүй дэлхийг шуугиулсан. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийг дэлхийг шуугиулсан монгол хүний нэгээр нэрлэж байна.
Өнөө цагийн сүмогийн хаан
Их аварга Асашёрюү зодог тайлснаас хойш Японы мэргэжлийн сүмогийн өнгө төрхийг тодорхойлж байгаа бөх бол Их аварга Хакухо М.Даваажаргал. Тэрбээр энэ жил мэргэжлийн сүмод хамгийн олон буюу 66 давсан амжилтаараа бусад бөхчүүдийг манлайлж байгаа юм. Мөн өнгөрсөн арваннэгдүгээр сарын барилдаанд түрүүлж, 21 дэх түрүүгээ авсан. Түүнээс гадна түүний эзэмшдэг олон амжилт бий. Үүгээрээ тэр дэлхийг шуугиулж чадаж байгаа юм. Холливудын супер одод хүртэл Хакухогийн үнэнч шүтэн бишрэгчид байдаг. Тэр өнөө цагийн сүмогийн хаан. Монгол бөхчүүдээ манлайлан барилдахын зэрэгцээ "Хакухо" нэртэй цагаан будаа тариалж байгаа. Энэ бүхнийг нь дэлхий нийт харж, Монгол Улсыг түүгээр дамжуулан мэдэж авч байдаг нь үнэн. Тиймээс Их аварга Хакухо М.Даваажаргалыг дэлхийг шуугиулсан Монголын нэгээр нэрлэж байгаа юм.
Олон улсад гайхагдсан "тайгын дууч"
Монголын киночид олон улсын чанартай кино наадамд оролцож, өндөр шагнал авч байсан удаа цөөхөн. Тэгвэл энэ онд Монголын кино урлагийг дэлхийд таниулж, дэлхийн кино ертөнцийг шуугиулсан нэгэн үйл явдал болсон нь монгол хүн бүтээсэн баримтат киногоороо шилдгийн шагнал авч чадсан явдал байв. АНУ-д жил бүр зохиогддог Нью-Йоркийн Олон улсын кино наадам өнгөрөгч сарын 17-24-нд болсон. Тэрхүү кино наадамд Монгол Улсаас анх удаа оролцсон "ZOLJARGAL and SON Film Production"-ийн найруулагч З.Батбилэгийн найруулсан ''Тайган дууч" баримтат кино "2011 оны Олон улсын шилдэг баримтат кино"-гоор шалгарсан юм. Нью-Йоркийн олон улсын кино наадамд оролцсон 36 улсаас шалгарсан шилдэг бүтээлүүд өрсөлддөг аж. ''Тайган дууч" баримтат кино наадмын эхний шатанд шалгарч 'Тор notch and excellent" буюу дээд зэрэглэлийн гэсэн үнэлгээ авч эцсийн шалгаруулалтад оролцох эрхийг авсан билээ. Энэ яах аргагүй дэлхийн кино урлагийнхныг гайхшралд оруулсан үйл явдал байлаа.Тиймээс эрхэм найруулагч З.Батбилэгийг дэлхийг шуугиулсан монголын нэгээр нэрлэж байгаа юм.
Дэлхийн театруудыг эзэгнэгч
Монгол Улсын гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуягийг дэлхий дахин мэддэг болжээ. Тэр зөвхөн энэ онд гэлтгүй ерөөсөө л Монгол Улсыг дэлхий дахинд сурталчилж, Монголын урлагийн хөгжлийг гайхуулж чаддаг нэгэн. Түүнд тайзан дээр нь гарч үзээгүй том театр гэж байхгүй биз. Д.Алтанхуягийг дэлхийн шилдэг найман балетчиний нэгээр тодруулсан. Энэ хүн аль ч улсын, ямар ч том театрын тайзан дээр гарсан Монгол Улсын нэрийг гаргаж явлаа. 2011 онд гэхэд дэлхийн алдартай бүжигчдийг эх орондоо авчирч, "Night of ballet" олон улсын балетын фестивалийг зохион байгуулсан. Энэ үйл явдлыг дэлхийн нийтийн хэвлэл, мэдээллийн байгууллагууд мэдээлж байсан. Тиймээс түүнийг дэлхийг шуугиулсан монголын нэгээр нэрлэж байна.
Азийн ганц дайчин
Монголын даамын спортынхноос ганц товойж байгаа нь Д.Эрдэнэбилэг. Түүний урьд өмнө нь үзүүлж байсан амжилтыг дурьдвал барагдахгүй. Наад захын жишээ гэхэд, дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн дөрвөн удаагийн аварга тамирчин. Гавьяат тамирчин, Их мастер Д.Эрдэнэбилэг дэлхийн зургаан удаагийн аварга Оросын алдарт даамчин Шварцманыг хожиж, шуугиан дэгдээж байсан билээ. Харин энэ жил Монгол Улсаа төдийгүй Ази тивийг төлөөлж Хятадын нийслэл Бээжин хотноо болсон дэлхийн оюуны спортын их наадамд оролцсон. Хэдийгээр медальт байрт шалгараагүй ч дэлхийн шилдэг даамчдын эгнээнд багтаж, шуугиулж байгаа Монгол. Тиймээс түүнийг энэ жагсаалтад багтаахгүй байхын аргагүй юм.
Цагаан ордонд тоглолт хийсэн монгол
Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч, дуучин Б.Чинбат багагүй хугацаанд АНУ-д ажиллаж, амьдарч байсны эцэст энэ жил эх орондоо ирээд байгаа. Тэрбээр эх орондоо ирсэн даруйдаа "Давтагдашгүй" нэртэй тоглолтоо хийж, төрийн ордонд тоглоод авсан. Тэрбээр АНУ-д байх хутацаандаа дэлхийд алдартай уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, "Цагаан ордон"-д тоглоод амжсан. Мөн олон хөгжмийн бүтээл туурвиж, АНУ-д төдийгүй Европын алдартай театруудад эгшиглүүлж байсан хүн. Энэ бүх амжилтаараа тэр дэлхийг шуугиулж байгаа монгол юм.
Монголын "ХҮН ГӨРӨӨС" дэлхийд гайхагдаж байна
Монголын хөнгөн атлетикийн шилдэг тамирчин, ОУХМ Б.Сэр-Од 2011 онд амжилт арвинтай байгаа. Тэрбээр энэ оны дөрөвдүгээр сард Английн нийслэл Лондон хотноо жил бүр болдог дэлхийн топ таван марафоны нэг болох Лондонгийн марафонд хурд сорьж, есдүгээр байрт шалгарсан. 31 дэх удаагийн Лондонгийн марафонд 35 мянга гаруй тамирчин оролцсоноос есдүгээр байрт шалгарна , гэдэг дэлхийн хэмжээний амжилт. Тэр энэ амжилтаараа Лондоны Олимпийн эрхийг авч, Монголын тамирчдынхаа замыг зассан. Б.Сэр-Одыг одоо дэлхий дахинд "Монголын хүн гөрөөс" хэмээн нэрийдэж, Кени,
Яамайк гээд дэлхийд
хөнгөн атлетикаар ноёлдог орны тамирчид хамтарсан бэлтгэл хийж, манай тамирчныг судалж байгаа. Тэрбээр энэ онд Берлиний марафонд топ 10-т багтсан бол Японы Ямагүчи мужийн Хофү хотноо жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хофү Ёмиүри 41 дэх удаагийн марафонд хоёр цаг, 14 минут, 49 секундын амжилтаар тэргүүн байр эзэлж, эх орныхоо алтан соёмбот төрийн далбааг Наран улсын тэнгэрт мандуулсан байна. Энэ мэт амжилтаараа тэрбээр дэлхийг шуугиулж, Монгол Улсаа ертөнц дахинаа сурталчилж чадлаа. Тиймээс түүнийг дэлхийг шуугиулсан монгол хүний нэгээр нэрлэх нь зүй ёсны хэрэг юм.
Шинэхэн гавьяатын бахдам амжилт
Монголын жүдо бөхийн тамирчид дэлхийн дэвжээнд гайхагддаг нь үнэн. Улиран өнгөрч байгаа 2011 онд тэд бахдам амжилт гаргаж, олон тэмцээнд шилдэг нь байж чадсан. Тэр дундаа Голландын Их дуулгын тэмцээнд Монголын жүдочид жинхэнэ бөхийн орон гэдгээ баталж харуулсан. Харин тэр дотроос хамгийн өнгөтэй байсан нь шинэхэн гавьяат М.Бундмаа. Тэр 2011 оныг Мастерсаас хүрэл медаль авч эхлүүлээд Парис, Москвагийн Их дуулга, Улаанбаатарын Дэлхийн цомд түрүүлэн, Азийн АШТ-д үзүүрлэн, АбуДабигийн Гранприд гуравлаад байсан бол оны сүүлчийн тэмцээн болох Хятадын Чиндаод болсон Гран пригээс алтан медаль хүртсэн. Энэ бүх амжилтаараа тэрбээр жиндээ дэлхийн чансааны гуравт бичигдэж байгаа. Одоо дэлхийн 52-ын М.Бундмаа монгол тамирчин гэдгийг мэддэг болж, судалдаг ч болж. Тиймээс түүнийг дэлхийг шуугиулсан монголын нэгээр нэрлэх нь зүй ёсны хэрэг ээ.
Дуурийн урлагийн тод ОД
Залуу гавьяат, дуурийн театрын залуу од Э.Амартүвшин гэхээр Монголд төдийгүй дэлхий дахинд мэддэг болж. Тэр 2011 онд үнэхээр гялалзсан. Буриадад болсон олон улсын дуурийн дуулаачдын наадамд түруүлсэн. Түүний дараа дэлхийн сонгодог урлагийн "олимп" хэмээн нэрлэдэг суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанаас мөнгөн медаль хүртсэн. Энэ бол Монголын дуурийн урлагийн түүхэңд анх удаа агуу П.И.Чайковскийн нэрэмжит сонгодог урлагийн "олимп"-иос медаль хүртсэн уран явдал байлаа. Түүний оролцож түрүүлж, айрагдсан уралдаан тэмцээнийг тоочоод байвал барагдахгүй. Одоо Монголын Э.Амартүвшин гэж хэлэхэд дэлхийн дуурийн урлагийнхан төдийгүй дуурь сонирхогчид андахгүй биз ээ. Тэр одоо ч, цаашид ч дэлхийг шуугиулсан Монгол байх нь дамжиггүй.
Тавантолгой, Оюутолгой дэлхий нийтийн шүлсийг гоожуулж байна
Сүүлийн жилүүдэд манай улсын уул уурхайн хөгжил эрчимжиж байгаа. Тэр дундаа Оюутолгой, Тавантолгойн нөөц дэлхий нийтийг шуугиулж байна. Хятад, АЛУ, Орос, Канад гээд дэлхийн том гүрнүүд манай улсад анхаарлаа хандуулж, том орд газруудаас хувь хүртэхийн төлөө тэмцэж байгаа нь үнэн. Гадныхан биднийг Чингисийн Монгол гэдэг. Дэлхийн талыг эзэлсэн Их эзэн Чингис хаанаар төсөөлдөг байсан цаг ард хоцорч, Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон орд газраар мэддэг болжээ. Ямар ч байсан бидний монголчууд уул уурхайгаараа дэлхийг шуугиулж байна.
Дэлхийн шилдэг бизнес эрхлэгч
Шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих асуудал нэгэнт олны анхаарлын төвд оржээ. Энэ түүхэн цаг үед манай эмэгтэйчүүд оюуны чадавхи, ажил хэрэгч байдал, бизнесийн торгон мэдрэмж, авьяас чадвараараа Монголдоо төдийгүй дэлхийд нэрээ дуурсган, үнэлэгдэх болоод байгаа нь бахархууштай юм. Үүний нэг тод жишээ нь, АНУ-ын Нью-Йорк хотод зохион байгуулагдсан Дэлхийн бизнес эрхлэгч, ажил хэрэгч эмэгтэйчүүдийн холбоо"-ны чуулганаас "Монгол эм импекс" концернийн ерөнхий захирал Б.Болормаа "2011 оны "Дэлхийн шилдэг бизнес эрхлэгч эмэгтэй" шагналыг хүртсэн явдал юм. Энэхүү шагналыг нийт 21 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хүртсэний нэг нь манай монгол хүн байсан нь жинхэнэ шуугиан тарьсан үйл явдал байлаа. Монгол Улс цөөн тооны хэдхэн салбарт амжилт гаргадаг биш бүхий л төвшинд амжилттай ажиллаж чадна гэдгийг энэ хүн дэлхий нийтэд харуулж чадсан юм. Тиймээс дэлхийг шуугиулсан Монголын нэгээр нэрлэж байна.
Н.Пунцагболд МОНГОЛЫН МЭДЭЭ