2022 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 5-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 28-нд нутгийн зүүн хэсгээр, 30-н, 12-р сарын 1, 4-нд Хэнтийн уулархаг нутгаар, 2-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 5-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 29, 30-нд говь, талын нутгаар, 2-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.
Агаарын температур: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -43...-48 хэм, өдөртөө -26...-31 хэм, Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 хэм, өдөртөө -21...-26 хэм, говь, талын нутгаар шөнөдөө -23...-28 хэм, өдөртөө -12...-17 хэм, бусад нутгаар шөнөдөө -28...-33 хэм, өдөртөө -18...-23 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларна.