logo
ДБЭТ-ын гоцлол дууны анги үүсэн байгуулагдсаны 70-н жилийн ойн хэвлэлийн бага хурал өвөрмөц зохион байгуулагдана

ДБЭТ-ын гоцлол дууны анги үүсэн байгуулагдсаны 70-н жилийн ойн хэвлэлийн бага хурал өвөрмөц зохион байгуулагдана

2022/11/29
Монгол улсад дуурийн урлагийг хөгжүүлж, сонгодог соёлыг дэлхийн хэмжээнд авчирсан гоцлол дууны ангийнханы үе үеийн солистууддаа 70 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
 
Нэгэн жарныг үдэж, зуунаас зуунд өртөөлсөн театрын алтан хоолойтнууд 70-н жилийн бахархалт ойн баяраа хүндэтгэлтэйгээр ёслол төгөлдөр тэмдэглэх гэж байна.
 
ГОЦЛОЛ ДУУНЫ АНГИЙН 70-н жилийн ойн арга хэмжээний мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурлаа БИД сонирхолтой хэлбэрээр хийх гэж байна. Бид ширээний ард бус тайзан дээр дуулж, баярлаж, дурсамжтайгаар баярын хэвлэлийн бага хурлаа хийх болно. ДБЭТ-ын гоцлол дууны ангийн бүх алтан хоолойтнууд өөрсдийн эрхэмлэж хүндэлдэг багш нар болон, ахмад уран бүтээлчдийн төлөөлөл оролцох болно. Уран бүтээлч болгон энэ өдрийн бахархалт эрхмүүд байна. ХМБ-ын төлөөлөл болсон сэтгүүлчид та бүхэн  хүссэн уран бүтээлчээ сонгоод нүүр тулж хүссэн асуултаа асууж, хамтдаа зургаа авхуулж, халуун кофе уунгаа ярилцах боломжтойгоор зохион байгуулах гэж байна.

Эрхэм хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид та бүхнийг урьж байна.

Таныг хүндэтгэн урьсан ДБЭТ-ын гоцлол дуучид
 
ХААНА: ДБЭТ-т    
ХЭЗЭЭ: 2022.11.29
ХЭДЭЭС: 11:30-12:30  
 
Холбогдох утас: 8080-1656
Зохион байгуулагч: ДБЭТ,  Apple production

Сэтгэгдэлүүд

Дээш