АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан "Тавантолгой транс" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж болон "МБМ транс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Мөнхдөл, "Зун мен" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ши Шао Хуа нарыг яллагдагчаар татаж, цагдан хорьсон.
Тэгвэл цагдан хоригдсон "Тавантолгой транс" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж нар мэдүүлэг, тайлбар өгч эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр тэдний мэдүүлэгт үндэслэж нэр бүхий хүмүүсийг дуудаж тайлбар авахаар болсон байна. Өөрөөр хэлбэл, эл хэрэгт Өмнөговь аймгаас олон хүн нүүрсний хулгайн хэргээр АТГ-т дуудагдах бололтой.
Дээрх хэрэгт Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар болон тус аймгийн Засаг дарга Р.Сэддорж, МАН-ын хорооны дарга Х.Мандахбаяр нараас гадна Засаг дарга асан Б.Бадраа, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч,Б.Эрдэнэ-Очир нарыг шалгаж байгаа билээ.