Бямба гаригт Москва хотын төвд жагссан иргэд "Путингүй шинэ жил", улс төрийн хоригдлуудад эрх чөлөө олго хэмээн хашгирч үзэл бодлоо илэрхийлжээ. Харин энэ үеэр цагдаа нар ирж, 60 орчим жагсагчийг баривчлан саатуулсан байна. Үндсэн хуулийн 31-р зүйл заалтаар баталгаажсан тайван замаар эвлэлдэн нэгдэх эрхийг сануулах зорилгоор сар бүрийн 31-нд зохион байгуулдаг жагсаалд 200 орчим хүн оролцжээ.
Иргэдийг баривчлахаас хэдэн цагийн өмнө ерөнхий сайд Владимир Путин телевизээр мэдэгдэл хийж, ард түмэндээ хандан сайн сайхныг хүссэн байна. Өнгөрсөн оны 12-р сарын эхээр зохион байгуулагдсан сонгуульд Нэгдсэн Орос нам ялалт байгуулж, парламентын доод танхимд олонхи болсны дараа Путиныг эсэргүүцсэн жагсаалууд удаа дараа болсон юм. Сонгуулийг булхайтай болсон гэж үзсэн жагсагчид дахин сонгууль зохион байгуулахыг шаардсан.
Путин өнгөрсөн оны есдүгээр сард ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй албан тушаалаа солихоор төлөвлөж байгаа тухайгаа зарласнаас хойш нэр хүнд нь унаад байгаа юм.
Зөвлөлтийн үеийн анхны ерөнхийлөгч Михайль Горбачёв радиод ярилцлага өгөх үеэрээ ерөнхий сайд Владимир Путин хоёр удаа ерөнхийлөгчөөр, нэг удаа ерөнхий сайдаар ажилласан, энэ бол хангалттай, тэр улс төрийг орхих хэрэгтэй гэж мэдэгдсэн билээ.
Э.АМАР