УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаараа Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэц дээрх хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан билээ. Байнгын хорооны гишүүд дүгнэлтийг хэлэлцээд хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн “Хүний эрхийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Уг тогтоолын төсөлд цагдаагийн байгууллагын бүтэц зохион байгуулалттай холбоотой тав, шүүхтэй холбоотой хоёр, прокурор, өмгөөллийн байгууллагатай холбоотой тус бүр нэг заалт байгаа аж. УИХ-ын зарим гишүүн, тухайлбал Х.Жекей гишүүн дээрх тогтоолоор цагдаа, шүүх, прокурорын байгууллагын хуулийг өөрчлөх гэж зааж байгаа юм байна. Тогтоолын төсөл дэх цагдаатай холбоотой заалтыг Цагдаагийн байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үеэр хэлэлцээд явж болохгүй юу. УИХ-аар шүүхийн байгууллагын тухай, Прокурорын байгууллагын тухай хуулийг хэлэлцэж байгаа. Тэдгээр хуулиар зохицуулах бололцоо байхгүй юу гэж лавлаж байсан. Мөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, дээрх тогтоолоор бол цагдаагийн байгууллагын зохион байгуулалтыг өөрчлөх нь. Дээрх есөн зүйлээр цагдаа, шүүх, прокурор, өмгөөллийн байгууллагын зохион байгуулалтыг хэлж өгөх нь. Байнгын хороо энэ асуудлыг нухацтай хэлэлцэн зүйл бүрээр санал хураах нь зүйтэй. Ингээд хүний эрхийг хамгаалах болоод хууль эрхийн байгууллагын шинэчлэлийн талаар томоохон тогтоол гаргасав яасан юм бэ гэж хэлсэн.
Харин төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, өнөөгийн цагдаагийн байгууллагын тогтолцоо социализмын үеийнх хэвээрээ байгаад асуудал буй юм хэмээн дурдсан. Тухайлбал долдугаар сарын нэгний өдрийн үймээн самууны үеэр хэв журам сахиулахаар мөрдөн байцаагч, хэв журмын цагдаа гээд цагдаагийн бүх бие бүрэлдэхүүнийг гаргасан. Гэтэл хэв журам сахиулах гээд ноцолцож явсан мөрдөн байцаагч дараа нь үймээнд оролцсон хүнийг “аан чи ингээд явж байсан байхаа” гээд байцаах гээд сууж байгаа нь зүйд нийцэхгүй байгаа гэлээ. Дээрх тогтоолыг цагдаа, хуулийн байгууллагын хүний эрх зөрчөөд байгаа асуудлыг ямар байдлаар шийдэх вэ гэдгийг харж боловсруулсан гэж тэрбээр тайлбарласан. Ингээд Засгийн газарт боломжоороо ажиллах орон зайг гаргаж өгч байгаа юм гэж мөн хэлсэн юм. Цагдаагийн байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар цагдаагийн албан хаагчдын нийгмийн хамгааллыг шийдэхээр оруулж ирсэн. Тэрхүү хуулиар цагдаагийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах ч болно гэж Х.Тэмүүжин гишүүн хэллээ. Харин ХЭҮК-ийн 2009, 2010 оны илтгэлд хүний эрх зөрчигдөж, эрүүдэн шүүх явдал байсаар байгааг дурдсан учир дээрх зөрчлийг шийдэх гарцыг хайн тогтоолын төслийг боловсруулсан хэмээн тэрбээр хэлсэн юм.
Гишүүд ийн ярилцаад уг тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Г.Бурмаа