УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга гишүүдэд танилцууллаа.
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуульд хоёр удаа өөрчлөлт оруулан хугацааг нь сунгасан ч хуулийн үйлчлэл 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон юм. Тиймээс Ерөнхийлөгч Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн баталж, дагаж мөрдөх хүртэл дээрх хуулийн үйлчлэх хугацааг сунгах тухай хуулийн төслийг санаачлан оруулж ирж буй нь энэ юм байна. Хуулийн төслийг Засгийн газар хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн аж. Ингээд Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэж өгөхийг хүссэн. Энэхүү танилцуулгын дараа гишүүд асуулт асууж хариултаа авлаа.
УИХ-ын гишүүн Я.Батсуурь, “Энэ хууль батлагдсан гарсны дараа замбараагүй олгосон лицензийн асуудлыг нэлээд цэгцэлсэн. Дорноговь аймгийн Айраг сумын газар нутгийн 90 гаруй хувьд ашигт малтмалын лиценз олгосон байсан. Үүнийг 30 хувь болгон бууруулсан. Аймгийн нийт нутгийн 50 гаруй хувьд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон байгаа. Тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон хуулийн үйлчлэл дууссан байгаа. Дараагийн хууль батлагдах хооронд лиценз олгох явдал гарах вий. Шинээр батлагдах Ашигт малтмалын тухай хуульд лицензийн асуудлыг хэрхэн зохицуулж байгаа вэ” гэж асуусан.
Уг хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүдийн тайлбарласнаар 2012 оны нэгдүгээр сарын 3-ны байдлаар манай улсын нийт газар нутгийн 14.6 хувьд лиценз олгоод байгаа бөгөөд нийт 3770 лицензийн 2500 нь хайгуулын, 1198 нь ашиглалтынх ажээ. Нийт 22.9 сая га газрыг хамарч байгаа юм байна. Дорноговь аймгийн тухайд 423 лиценз байгаа бөгөөд 114 нь ашиглалтын, 309 нь хайгуулын лиценз байгаа гэсэн.
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга үндсэндээ бэлэн болчихоод байгаа аж. Уг хуулийн төсөлд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг үйл ажиллагааны шат бүрээр нь олгохоор тусгажээ. Эрэл хайгуулын, олборлолтын гэх мэт шат бүрт нь сонгон шалгаруулалт явуулж нэлээд өндөр шалгууртайгаар олгохоор тусгасан гэнэ. Мөн тусгай зөвшөөрөл олгохоос өмнө тухай орон нутгаас санал авсны дараа асуудлыг шийдвэрлэхээр заалт оруулсан байна.
УИХ-ын гишүүн Р.Раш энэ хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд удахгүй гэгдээд байгаа Ашигт малтмалын тухай хуулийн төслийг чухам хэдийд УИХ-д өргөн барихыг лавласан.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, ойрын үед гэдгийг өнөө маргаашгүй гэж ойлгож болно. Ерөнхийдөө нэгдүгээр сардаа багтааж өргөн барих бодолтой байна хэмээн хариулсан юм.
Гишүүд ийнхүү хэлэлцээд уг хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёлоллоо санал хураалт явуулахад гишүүдийн олонхи дэмжлээ.
Г.Бурмаа