logo
Болзолт уралдааны ажлын хэсэг анхны хурлаа хийлээ

Болзолт уралдааны ажлын хэсэг анхны хурлаа хийлээ

2023/01/16

“Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдаан энэ жил дөрөв дэх удаагаа зохиогдоно. 21 аймаг, есөн дүүргийн бүх боловсролын байгууллагыг хамран үргэлжлэх энэхүү болзолт уралдааныг МҮОХ, БТСУХ, Боловсролын ерөнхий газар, Монголын үндэсний олимпын академи хамтран зохион байгуулж буй.

Болзолт уралдааны Зохион байгуулах комиссыг МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар ахалж буй бөгөөд өнөөдөр анхны хурлаа хийж, зохион байгуулах хорооны бүрэлдэхүүн болон ажлын төлөвлөгөөгөө баталлаа.

Энэ жилийн болзолт уралдаан нэгдүгээр сарын 10-наас ирэх тавдугаар сарын 10-ны хооронд дөрвөн үе шаттай үргэлжлэх бөгөөд шат болгонд тодорхой сэдвийн агуулгыг тусгасан арга хэмжээ хийж гүйцэтгэхээрээ онцлогтой.

Тухайлбал, нэгдүгээр сарын 10-наас хоёрдугаар сарын 10-ны хооронд үргэлжлэх нэгдүгээр шатанд сургуулийн олимпын танхимыг тохижуулж, үйл ажиллагааг нь боловсронгуй болгох чиглэл тусгагдсан юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш