Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвөөр орж, жижиг бизнес эрхлэгчидтэй уулзсаныхаа дараа Баянхутаг сумын нутагт өвөлжилж байгаа Хэрлэн сумын III багийн малчин Г.Нарангэрэлийн хот айлыг зорижээ.
Хэнтий аймагт энэ жил өнтэй сайхан өвөл болж, малын зоо тэнийж, малчдын сэтгэл санаа ч өөдрөг байна.
Он солигдох мөчид нэг үнээ нь тугаллаж эр хөх тугал гаргасны дараахан Засгийн газрын тэргүүн хүрэлцэн ирсэнд Сайн малчин Г.Нарангэрэл ихэд бэлэгшээн, зочдоо шинэхэн уурагаар дайлж угтсан байна.
Г.Нарангэрэл 2 500 гаруй малтай. Малаа төллөх, сувай гэж ангилан тусад нь хариулдаг. Энэ нь бэлчээр талхлахгүй байх бас нэг арга. Энэ жил газрын гарц сайн байгаа, дээр нь дөрвөн мянган боодол өвс бэлдсэн учир өвлийн хэцүү цагийг ажралгүй давж, урин цагтай золгочихно гэж ярижээ.
Тэрээр 4 малчинтай. Тэднийгээ сард тус бүр 300 мянган төгрөгөөр цалинжуулан, нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлж, түлээ түлш, хоол хүнс гээд хэрэгцээтэй бүхнийг нь бэлдэж өгдөг ажээ.
Ажил хийвэл ам тосдоно гэдгийг Хэнтий аймгийн Хэрлэн сумын III багийн малчин Г.Нарангэрэл харуулж байна.
Тэрээр нэг хүү, гурван охинтой. Том хүү нь аймгийн төвд талх, нарийн боовны цех ажиллуулдаг бол өөрөө сүү, цагаан идээгээ аймгийн иргэдийн хэрэгцээнд нийлүүлдэг байна. Охидууд нь удам дамжсан малчид болжээ.
Чанарын шаардлага хангасан ноосоо үндэсний үйлдвэрт тушаавал урамшуулал олгож байгаа нь амьдралд ихээхэн нэмэр болж байгаа тухай малчид ам уралдан ярьжээ.
Өмнө нь ченжүүдийн аманд багтан хэлсэн үнээр нь ноосоо өгдөг байсан бол одоо өөрсдийн байгуулсан хоршоогоороо дамжуулан ноосоо тушааж, үр шимийг нь хүртэж байгаадаа баяртай байна гэжхэлэх малчин ч олон байж. Г.Нарангэрэл гэхэд л энэ жил ноосоо тушаасны урамшуулалд хоёр сая гаруй төгрөг авчээ.
Shuum.mn