Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Хэнтий аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцаж байгаа хүүхэд, залуустай уулзсаныхаа дараа “Өндөрхаан-Уул” ХХК-ийн байранд лангуу түрээслэн худалдаа эрхэлдэг иргэдтэй уулзжээ.
Бага орлоготой өрх, жижиг бизнесийг дэмжих зорилтын хүрээнд энэ салбарт ажиллаж байгаа хүмүүстэй газар дээр нь уулзаж, санаа бодлыг сонсохоор ирсэн. Гэхдээ урьдчилан хэлж, бэлтгүүлсэн газраар орохыг хүсээгүй гэдгээ гүйцэтгэх засаглалын тэргүүн хэлжээ.
Лангуу түрээслэгчдийн дунд хөгжлийн бэрхшээлтэй, сонсголгүй гэр бүлийн хоёр залуу байсан бөгөөд тэд 10 гаруй жил ийм бизнес эрхэлж буй бөгөөд “Өндөрхаан-Уул“ ХХК тэдний түрээсийг 30 хувь хөнгөлдөг байна.
Ийм хүмүүст гар сунган тусалж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан, ёс зүйтэй ажиллаж байгаа “Өндөрхаан-Уул” ХХК-ийн удирдлагад Ерөнхий сайд талархал илэрхийлээд, хөгжлийн бэрхшээлтэй гэж хойш суулгүй, амьдралаа авч явахын төлөө зүтгэж байгаа гэр бүлийн хоёрт баяр хүргэж амжилт хүсчээ. Энэ гэр бүлийн эрхэлж байгаа бизнесийг бүх талаар дэмжиж, туслалцаа үзүүлэхийг ч тэрээр “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан”-гийн тэргүүн Ц.Ням-Осор болон аймгийн удирдлагуудад үүрэг болгож, “Өндөрхаан-Уул” ХХК-ийн жишээг бусад аж ахуйн нэгж ч нэвтрүүлэхийг уриалжээ.
Худалдаа эрхлэгчид Засгийн газрын тэргүүнд хандан санал, бодлоо чөлөөтэй илэрхийлж, харилцан ярилцсан байна.
Гааль, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, Замын-Үүдэд гаальтай гэгдэх машинууд баяр ёслолын үеэр үнээ нэмдэг, зээл авъя гэхээр хүү өндөр, барьцаа хөрөнгө шаарддаг нь гол бэрхшээл гэж худалдаа эрхлэгчид хэлж байжээ. Тэд мөн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-т жижиг бизнес эрхлэгчид, малчдыг хамруулах боломж байгаа эсэхийг ч тодруулсан байна.
Иргэдийнхээ санал, хүсэлтийг сонссоны дараагаар Ерөнхий сайд С.Батболд “Монгол Улсын Засгийн газар энэ онд бага орлоготой өрх, жижиг бизнес эрхлэгчдийг дэмжихэд онцгой анхаарна. Зээлийн батлан даалтын тухай хууль гаргах, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн тухай хуулинд нэн даруй өөрчлөлт оруулах, жижиг бизнес эрхлэгчдэд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх шаардлага гарч байна. Үүнд тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, тухайлбал гишүүн Н.Ганбямба анхаарал тавьж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэж хэлжээ.
Өгч байгаа зээл жинхэнэ эздэдээ, бор зүрхээрээ зүтгэж байгаа иргэдэд хүрэлгүй, хэдхэн том компанид очоод байгаа нь аудитын шалгалтаар тогтоогдсонд Ерөнхий сайд С.Батболд шүүмжлэлтэй ханджээ.
Энэ байдлыг таслан зогсоож, цаашид нэг аж ахуйн нэгжид өгөх зээлийн хэмжээний дээд хязгаарыг тогтоох, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”, “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан”-гийн ажлын хоорондын уялдааг сайжруулахад Ерөнхий сайдын хувьд хатуу хяналт тавих болно. Энэ талаар асуудал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулах, гаальтай машин, баяр ёслол болохоор хураамж нэмэгддэг зэрэг зохисгүй үйлдлийг нэн даруй цэгцлэхийг тэрээр холбогдох албаны хүмүүст хатуу анхааруулж, үүрэг болгожээ. Энэ мэт зөрчил гаргасан тохиолдолд шууд хариуцлага тооцно гэдгээ ч мэдэгдсэн байна.
Shuum.mn