УДБЭТ-т энэ сарын 7-нд нэрт хөгжмийн зохиолч Ж.Пуччинигийн “Тоска” дуурийг тоглох гэж байна. Энэхүү дуурийн цомнолыг Ж.Жакоза, Л.Иллика нар зохиожээ. Анх 1900 оны нэгдүгээр сарын 14-нд Ром хотын “Костанци” театр тоглож байсан аж. Тухайн үед алдарт жүжигчин С.Бернартад зориулж бичсэн В.Сардугийн “Флория Тоска” жүжгээс сэдэвлэн цомнолыг бичсэн бөгөөд үйл явдал 1800 онд Ромд болох ба жирийн зураач Кавародосси шоронгоос оргосон эх оронч Анжелоттид тусалснаар бүх зүйл эхэлнэ.
Ж.Пуччини тухайн үед В.Сардугийн “Флория Тоска” жүжгийг үзээд сэтгэл нь маш их хөдөлж, улмаар хөгжим бичиж дуурь болгосон гэдэг. Тэр үед Австрийн дарангуйлагчдын эсрэг өрнөж байсан эх оронч хөдөлгөөн Пуччинид илүү их нөлөөлжээ. Гурван бүлэг, гурван үзэгдэл бүхий энэ дуурьд болж буй үйл явдал, дүрүүд нь аль ч нийгэмд байдаг бодит дүрүүд бөгөөд урлагийн хэлээр үзэгчдэд сайхан муухайн, сайн мууг харуулж байгаагаар онцлог аж. Хэдийгээр зуугаад жилийн өмнө энэ дуурийг анх тоглож байсан хэдий ч одоог хүртэл хуучраагүй хэвээр.
Энэхүү дуурь Пуччинийн хамгийн хүнд драмтай дууриудын нэг бөгөөд авьяаслаг, үзэсгэлэнтэй хэдий ч огцом сэтгэлийн хөдөлгөөнтэй хартай, гэнэн бүсгүй Тоска, хийсвэр, мөрөөдөмтгий, мэдрэмтгий, шулуун шударга Каварадосси, санаа муутай, хашир, харгис хэрцгий Скарпья нарийн дүрийг тус тусад нь маш тодорхой хөгжмийн аялгуугаар гаргаж ирсэн нь сонсогч, үзэгчдийн сэтгэлийг зуун жилийн турш байлдан дагуулсаар байна.
Д.Догсмаа