logo
Яаж гоолиг бэлхүүстэй болох вэ?

Яаж гоолиг бэлхүүстэй болох вэ?

2012/01/04
Зарим бүсгүйчүүд хэвлий бэлхүүсээрээ гоолиг болж чадахгүй юм гэж гомдоллох нь бий. Тэгвэл та өөрөө хичээж чадвал бэлхүүсээ нарийн болгох боломж танд буй.

- Хөлөндөө мөрний хэмжээний зай аваад, хөлөө өвдгөөрөө бага зэрэг нугалан гараа урдаа тэнийлгэн зогсоно. Гараа буулгалгүйгээр баруун тийш хүчтэй эргэнэ. Хөл, гуя хөдлөх ёсгүй тултал нь эргээд хэсэг тогтоон барина. Дараа нь анхны байдалдаа эргэн орно.

- Хөлөө өвдгөөр нь нугалж, гараа толгойныхоо ард тэнийлгэн хэвтэнэ. Дараа нь гараа хөлийн өлмийд хүргэхээр их биеэ өргөнө. Үүний дараа гараа энгэртээ зөрүүлээд аажмаар анхны байдалдаа орно. Дасгалыг 3-4 удаа давтах ёстой.

- Гэдэс татах дасгал маш өндөр үр дүнтэйн дээр хаана ч гэсэн хийж болдгоороо эвтэйхэн. Амьсгал авахдаа гэдэснийхээ булчинг дотогш татаад гаргахдаа суллана. Дасгалыг өдөрт 5 удаа давтах хэрэгтэй.

- Цагариг гэдсээрээ эргүүлэх нь хэвлийн булчинг чангалж, бэлхүүсээрээ гоолиг болоход нэн тустай аж. Өдөрт хичнээн удаа ч эргүүлж болно. Дээр үеийн Францын язгууртан хүүхнүүд мөн унтахдаа гэдсээ даавуугаар чангахан ороодог байж. Энэ нь гэдэс унжих, бэлхүүсээр бүдүүрэхээс сэргийлэх шилдэг арга байсан байдаг.

/Хань/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш