logo
Хайрын гурвалжингаас хэрхэн гарах вэ?

Хайрын гурвалжингаас хэрхэн гарах вэ?

2012/01/04
Хүний амьдралд юу эс тохиолдохыг тэр гэхэв. Амьдрал өөрөө баялаг шүү дээ. Тэр дундаа хайр дурлалын асуудал адармаатай эхэлж адармаатай дуусдаг түүх зөндөө бий. Нэн ялангуяа хайр дурлалын гурвалжин гэдэг амаргүй хэрэг байдаг.

Ийм зүйл тохиолдвол яавал дээр вэ?
• Эхлээд харьцаагаа сайн бодох хэрэгтэй.
• Хэнд нь та илүү татагдаж байгаагаа ажиглаарай.
• Зүрх сэтгэлээ сонсож, зөн совингоо дагах.

• Хийсвэр байдлаасаа салж бодит байдлаа харж сур.
• Энэ тохиолдолд сонголтыг та хийнэ гэдгийг бүү мартаарай.
• Хугацаа алдалгүй эртхэн шийдвэр гаргаж, хэн нэгнийг нь сонгох хэрэгтэй. Учир нь танаас болж хоёр хүн хүлээхийн зовлонг мэдрэх болно шүү дээ.

• Нэн ялангуяа хоёр найз танд нэгэн зэрэг сайн болчихвол хоёуланг нь гомдоохгүй гээд яваад байж болохгүй.

Та нэгэнтээ хэн нэгнийг нь сонгосон байхад таны шийдвэрийг хүндэлж, дагах нь гарцаагүй юм.
• Сэтгэлээ хуурах хэрэггүй. Танд хэн нь илүү таалагдаж, хэнтэй нь байвал илүү аз жаргалыг мэдэрч, бүх талаараа сайхан байж чадаж байна гэдгээ сайн харьцуулж бодоорой.

• Энэ харьцаанаас гарахад гол нөлөөлөх зүйл бол таны сонголт бас таны шийдвэр байх болно.

• Хэрэв өөрөө сайн биш л бол хүний сэтгэлийг бодож удаан зууралдах хэрэггүй. Учир нь горьдлого цаад хүндээ төрүүлээд байна шүү дээ. Эцэс сүүлдээ танд ч тэр хүндээ ч хэцүү байх болно. Иймд эртхэн өөрийн бодлоо хэлчихвэл нөхцөл байдлаас хурдан гарч асуудлыг нэг мөр болгож чадна.

• Таниас болж асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Тиймээс хэн хэнд нь эвтэйхэн хэлж ойлгуулж хооронд нь хагарал үүсгэхгүй байх талаас нь асуудлыг зохицуулах хэрэгтэй.

/Хань/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш