logo
Дэлхийн түүхэн дэх хамгийн өндөр барилгууд

Дэлхийн түүхэн дэх хамгийн өндөр барилгууд

2012/01/04
Дэлхийн түүхэн дэх хамгийн өндөр барилгууд
  •  
    1.   
    Бурж Дубай Дубай хот дох 828 метрийн өндөртэй энэ байшинд багагүй хэмжээний мөнгийг зарцуулжээ. Энэхүү байшингийн нийт өртөг нь 1,5 тэрбум ам.доллар болсон байна. Нийтдээ 164 давхар, 1-3 унтлагын өрөө бүхий 1100 орон сууцнууд энд багтана. 124-р давхраас нь ойр хавийн 50 миль доторх бүхнийг гарынхаа алган дээр тавьсан мэт харж болдог ажээ.
  •  
    2.   
    Агуу Пирамид Хүн төрөлхтөний бүтээсэн агуу бүтээл бол яах аргагүй Пирамид. Гизагийн Агуу Пирамид нь Египетийн хамгийн өндөр пирамидад ордог. Тиймээс ч энэ пирамид дэлхийн түүхэн дэх хамгийн өндөр байгууламжид яах аргагүй тооцогдоно. Учир нь хүн төрөлхтөний дөрвөн мянган жилийн турш энэхүү пирамид нь хамгийн өндөр байгууламж байсан юм. Өндөр нь 146 метр байдаг.
  •  
    3.   
    Линкольн цогчин дугана Линкольны цогчин дугана нь 160 метрийн өндөртэй. 1141 онд галт автаж, 1185 онд газар хөдлөлтөнд өртөж улмаар 1230 онд энэхүү цамхаг нь нуран унасан юм. Гэхдээ энэхүү цогчин дугана нь 1549 оныг хүртэл 200 жилийн турш хамгийн өндөр байгууламжинд тооцогдсоор байжээ. Тэртээ 11-р зуунд баригдсан энэхүү цогчин дугана нь Европ даяар хамгийн эрхэмсэг, сүр жавхлант байгууламж байсан юм.
  •  
    4.   
    Крайслер барилга Нью Йорк хотод сүндэрлэх Крайслер барилга мөн дэлхийн хамгийн өндөр барилгад тооцогдоно. Гэхдээ ердөө л 11 сарын хугацаанд дэлхийн хамгийн өндөр барилгад тооцогдож байсан юм. 1928-1930 оны хооронд баригдсан энэхүү барилгын нийт өндөр 319 метр.
  •  
    5.   
    Колони цогчин дугана 14-р зууны эхээр сүм хийдүүдийн барилгууд дээш тэмүүлсэн хэлбэртэй баригдаж эхэлжээ. Энэ маягаар баригдсан католик шашны Колони цогчин дугана 157 метр өндөр. Германд баригдсан энэхүү сүм нь Дэлхийн II дайны үед бөмбөгдөлтөнд өртөж байсан юм. Юнескод энэхүү байгууламжийг “хүн төрөлхтөний бүтээсэн гайхамшигт бүтээл” хэмээн тодорхойлсон байдаг. Колони цогчин дугана 1248 онд баригдаж эхлээд 1880 онд дуусчээ. 1880-1884 оны хооронд энэхүү цогчин дугана дэлхийн хамгийн өндөр барилгат зүй ёсоор тооцогдож байсан юм.
  •  
    6.   
    Вашингтоны цогцолбор Вашингтонд байх энэхүү хөшөөт цогцолбор нь 169 метрийн өндөртэй. Тэртээ хувьсгалын дайны үеэр Америкийн анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны цэргийн сүр хүчийг энэхүү цогцолбор илтгэж байсан гэдэг. Барилга нь 1848 онд баригдаж эхэлсэн. Барилгын архитектор нь Роберт Милл гэх хүн байжээ. Хэдийгээр 1848 онд баригдаж эхэлсэн ч бараг 30 жилийн дараа буюу 1884 онд архитектор Р.Миллийг нас нөгчсөний дараа сая баригдаж дуусчээ. Хөшөөт цогцолбор 1888 оны аравдугаар сарын 9-ний өдөр албан ёсны нээлтээ хийсэн. Харин өнөөдөр АНУ-д очсон жуулчдын зайлшгүй үзэх ёстой байгууламжуудын нэгд зүй ёсоор тооцогдож байна.
  •  
    7.   
    Эффелийн цамхаг Францын нийслэл Парист байрладаг Эффелийн цамхаг бол яах аргагүй дэлхий дахинаа хамгийн их танигдсан байгууламж. Энэхүү цамхгийн өндөр нь 300 метр. Хамгийн өндөр байгууламжид тооцогдох энэхүү цамхгийг зохион бүтээгч, инженер Густав Эффелийн нэрээр нэрлэсэн юм. Нийт 1,5 сая ам.долларын өртөгтэйгээр боссон энэхүү цамхгийг 300 ажилчдын хүчээр барьж босгожээ. 1887 онд баригдаж эхэлсэн цамхгийг 1889 онд олон нийтэд зориулан нээсэн гэдэг. Энэхүү цамхаг 1930 он хүртэл дэлхийн хамгийн өндөр байгууламжид тооцогдож байсан юм.
  •  
    8.   
    Эзэнт гүрний барилга Энэхүү барилгыг онгоц мөргөж байсан амьдрал дээр ч мөн кинон дээр ч гориллагийн дайралтанд өртөж байсан /1983 онд бүтээсэн “Кинконг” кинонд гардаг/. Нью Йоркийн хамгийн өндөр байшинд хоёр удаа тооцогдсон. Эхлээд Дэлхийн худалдааны төв баригдахаас өмнө, харин дараа нь түүнийг нуран унасны дараа. 1931-1972 оны хооронд дэлхийн хамгийн өндөр барилгад тооцогдож байсан юм. Ойролцоогоор 41 сая ам.долларын өртөгтэйгээр энэхүү байшин баригджээ.
  •  
    9.   
    Останкино цамхаг Москвад баригдсан Останкино цамхаг 540 метрийн өндөртэй. Есөн жилийн турш буюу Канадын CN цамхаг баригдах хүртэл дэлхийн хамгийн өндөр цамхагт тооцогдож байсан.
  •  
    10.   
    CN цамхаг Канадад байдаг энэхүү цамхаг 550 метрийн өндөртэй. 1973-1976 оны хооронд баригдсан энэхүү цамхаг 1995 онд орчин үеийн Дэлхийн долоон гайхамшгийн нэгт ордог. Баригдаж гүйцсэн үеэсээ дэлхийн жуулчдын сонирхлыг татсаар ирсэн энэхүү цамхгийг жил бүр 2 сая жуулчин үзэж сонирхдог.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш