УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өчигдрийн буюу шинэ оны анхны хуралдаанаараа Газрын тухай багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Газрын тухай багц хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа газрын сангийн удирдлага, тогтолцооны нэгдмэл зарчмыг баримтлан түүний ангиллыг тодорхой болгох, газар олголтын эрх, үүргийн зааг ялгааг нарийвчлан тодруулж, энэ талаарх зөрчил, дутагдлыг арилгахыг зорьжээ. Мөн Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах зохицуулалтыг тодорхой болгох, газрыг гэр бүлийн хэрэгцээнд болон төрийн байгууллагуудад эзэмшүүлэхээс бусад зориулалтаар олгохдоо зөвхөн дуудлага худалдаагаар оруулах, газрын үндэсний мэдээллийн санг эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн мэдээллийн сантай уялдаатай авч үзэж зохицуулах зэрэг зарчмын асуудлуудыг тусгасан байна. Түүнчлэн эдгээр төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа Бэлчээрийн тухай хуультай хамт хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал гарсан юм.
Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг 4 удаа хуралдан саналын томьёололыг бэлтгэжээ.
Санал хураах явцад “бэлчээр”, “эрчимжсэн мал аж ахуй”, “өрхийн, гэр бүлийн, иргэний хэрэгцээний газар” зэрэг нэр томьёог хэрхэн оновчтой томьёолох талаар нэлээд ярилцсан бөгөөд Н.Ганбямба гишүүн “Дэлхийд байхгүй ганцхан технологи бол бэлчээрийн мал аж ахуй тул газар ашиглах, эзэмших, өмчлөх гурван харилцааг зохицуулах асуудал дээр бэлчээрийн газарт онцгой анхаарах ёстой”-г сануулсан. Мөн тэрбээр уул уурхайн ажилтай холбоотойгоор бэлчээрийн газрын хэмжээ багассан болохоор энэ зөрчлийг шийдвэрлэхийн тулд бэлчээрийн газар ашигт малтмалын орд эзэмшүүлэхгүй, уул уурхайн компани ажиллуулахгүй байх санааг хуульд тусгахыг чухалчилж байв.
Мөн “Газрын бирж” гэдэг нэр томьёо хуулийн төсөлд ямар агуулгаар тусгагдаж байгаа, ийм бирж байгуулснаар чухам юуг зохицуулж байгааг Байнгын хорооны дарга П.Алтангэрэл лавлахад Газрын харилцаа, геодези, зурагзүйн газрын дарга Ц.Ганхүү “Өнөөдөр өмчлөгдсөн газар үнэ цэнгүй болж, газрын ченж олширч байна. Иргэн хүн нэгэнт өмчилж авсан газраа банкинд барьцаалж тавина гэхэд тэр газар нь үнэ цэнтэй, тогтвортой газар гэдгийг ойлгуулах ёстой, хоёрдугаарт, хүнээс газрыг нь хямд аваад үнэтэй арилждаг зуршлыг болиулах зэргээр иргэнээ хамгаалахад чиглэж байгаа” хэмээн тайлбарлалаа. “Өмчийн газар зах зээлийнхээ журмаар зохицуулагдахгүй юм уу?” гэсэн П.Алтангэрэл даргын дараагийн асуултад Э.Бат-Үүл гишүүн хариулахдаа “Бирж бол өрсөлдөөнт үнийг ил тод тогтоодог газар. Янз бүрийн бирж байгуулах гээд байгаа нь далд эдийн засгаас зайлсхийх зорилготой юм. Банкууд барьцаанд тавьсан хүний байрыг шууд хурааж аваад байгаа нь буруу, уг нь биржээр үнэ тогтоолгож, сайн үнэлгээ хийлгэх ёстой юм. Тэгэхгүй бол далд бизнес цэцэглээд байна” гэсэн юм.
Багц хуулийн төсөлд өмнөх хуульд байгаагүй хэд хэдэн заалт орсны нэг нь газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд хэрхэн зохицуулах, тухайн иргэн хэнд хандах тухай заалт бөгөөд энэ талаар Батж.Батбаяр гишүүний асуултанд ЗТБХБЯ-ны Хот байгуулалт, газрын харилцааны газрын дарга Д.Мөнхбаатар хариулахдаа “Захиргааны шүүхэд хандана, өнөөдөр аймаг, нийслэлийн засаг дарга нарын гаргасан хууль бус шийдвэрээр газар эзэмшигч иргэн хохирвол энэ зөрчлийг хэрхэн зохицуулах нь бүрхэг байгаа тул энэ тухай заалт нэмж оруулсан” гэлээ. Түүнчлэн улс, аймаг, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнөөс гадна сум өөрийн гэсэн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, зарчимтай байж, тав таван жилээр ажлаа төлөвлөн УИХ-аар хэлэлцэн батлуулж байх зэрэг шинэлэг заалт орж байгааг газрын албаныхан тэмдэглэсэн юм.