logo
Зүүн аймгуудад уулзалт-семинар зохион байгуулагдлаа

Зүүн аймгуудад уулзалт-семинар зохион байгуулагдлаа

2023/02/06

Олимпизмын үзэл санааг хүүхэд багачуудад сурталчлан таниулах зорилгоор Монголын үндэсний олимпын хороо, Биеийн тамир, спортын улсын хороо, Боловсролын ерөнхий газар, Монголын үндэсний олимпын академиас хамтран "Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил" сэдэвт Болзолт уралдааныг нийт Ерөнхий боловсролын сургуулиудын дунд зарласан билээ.

Орон нутагт Олимпын хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, Болзолт уралдааныг түлхүү өрнүүлэх ажлын хүрээнд хоёрдугаар сарын 1-3-ны өдрүүдэд Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудад МҮОХ-ны төлөөллүүд уулзалт-семинар зохион байгууллаа.

Уулзалт-семинарт биеийн тамирын багш, дасгалжуулагчид болон Олимпын танхим хариуцсан арга зүйчид нийт 60 гаруй оролцогчдыг хамруулж, сурагч, хүүхэд багачууд, өсвөрийн тамирчдад Олимпын боловсрол олгох ажлын ач холбогдол, Болзолт уралдааны зохион байгуулалт, Олимпын үнэт зүйлсийн боловсрол олгох хөтөлбөр /OVEP/-ийн тухай илтгэлүүдийг хэлэлцэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш