logo
Нийслэлээс 11.539 толгой мал гаргалаа

Нийслэлээс 11.539 толгой мал гаргалаа

2023/02/10

Нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажил үргэлжилж байна. Нийтийн эзэмшлийн зам, талбай бохирдуулах, ногоон байгууламж сүйтгэх, зам тээврийн осол гарах, халдварт, гоц халдварт өвчин тархах зэрэг эрсдэлээс сэргийлэх хүрээнд одоогийн байдлаар 11.539 толгой мал гаргалаа.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Дотоодын цэргийн 805 дугаар анги, Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын захиргаа зэрэг байгууллага, дүүрэг, хороодын албан хаагчид тэргүүтэй 1009 хүн 171 техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа.

Нийслэлийн хориглосон бүсээс мал гаргах, мөн дахин орж ирэхээс сэргийлэх зорилгоор 56 мэдэгдэх хуудас, 249 албан мэдэгдлийг малтай иргэдэд хүргүүлж, долоон хүнд торгуулийн арга хэмжээ авсан байна. Түүнчлэн хот руу орж ирж байгаа малын эзэдтэй ойлголцох, мэдээлэл өгөх зэрэг ажлыг зохион байгуулж буй.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш