logo
“Өвлийн Алтаргана-2023” наадам Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд боллоо

“Өвлийн Алтаргана-2023” наадам Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд боллоо

2023/02/10
Буриад түмний үндэсний өвлийн хувцасны уламжлалт соёлын өв, тоглоом наадгай, зан үйлийг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ таниулж, өвлүүлэн үлдээх, өвлөн уламжлагчдаа дэмжих, иргэдийн чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх зорилготой “Өвлийн Алтаргана-2023” наадам 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Цагаан-Овоо суманд анх удаа зохион байгуулагдлаа.
 
Дорнод аймгийн Соёл, урлагийн газраас соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд соёлын брэнд бүтээгдэхүүн бий болгох зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээг цаашид үргэлжлүүлж, аймгийн
хэмжээнд угсаатны соёлын өвийг олон нийтэд таниулж сурталчлах, аялал жуулчлалын эвент арга хэмжээ бий болгох, үйл ажиллагааны хамрах хүрээг өргөжүүлэхээр зорьж байна.
 
“Өвлийн Алтаргана-2023” наадмыг Цагаан-Овоо сумын Соёлын төв, тус сумын 4-р багийн иргэн Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч Л.Мөнхсайханы санаачилгаар, “Степ голд” ХХК-ийн ерөнхий ивээн тэтгэлгээр, Соёл, урлагийн газар, Цагаан-Овоо сумын ЗДТГ, аймгийн Хөгжимт драмын театр, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Агар студи хамтран зохион байгуулж, уг арга хэмжээнд 1000 гаруй иргэд оролцлоо.
 
 
 
Эх сурвалж: Соёл Урлагийн Газар 

Сэтгэгдэлүүд

Дээш