Хөлбөмбөгийн томоохон лигүүд амралтаа авсан энэ үед Английн “Премьер лиг”-ийн багууд 10 хоногийн дотор хамгийн багадаа гурван тоглолт хийх шахуу хуваарьтайгаар өрсөлдөж байна. Үүнийг “Boxing Day” буюу Английн хөлбөмбөгийн холбооноос үнэнч фанатууддаа зориулсан Зул сар, шинэ жилийн онцгой бэлэг гэж болно. Энэ жилийн “Boxing Day” арванхоёрдугаар сарын 26-нд эхэлж, нэгдүгээр сарын 5-нд өндөрлөхөөр товлосон. Энэхүү арав хоногийн хугацаанд “Премьер лиг”-ийн 18, 19, 20 дугаар тойргийн нийт 30 тоглолт болно.
Эдгээр тойргуудад Английн “Премьер лиг”-ийн аварга болох багийн чанар, чансаа тодорхойлогддог гэж үздэг тул зөвхөн тамирчид, дасгалжуулагчид төдийгүй хөлбөмбөгийн хорхойтнууд чухал ач холбогдол өгдөг юм.
Бүрэлдэхүүн султай баг, тактикаа буруу боловсруулсан дасгалжуулагч, эсвэл олон тоглогч бэртсэн багуудын хувьд “Boxing Day”-ийн тоглолтууд хүнд тусдаг. Тэгвэл энэ жилийн “Boxing Day”-ийн тоглолтууд харин ч эсрэгээрээ хамгийн хүчирхэг бүрэлдэхүүнтэй, туршлагатай шилдэг менежрүүдэд хатуухан өрнөж байна. Ингээд “Boxing Day”-ийн тойргийн тоглолтуудын эргэн тойронд болж буй үйл явдлуудаас товчлон хүргэе.
Эдгээр тойргуудад Английн “Премьер лиг”-ийн аварга болох багийн чанар, чансаа тодорхойлогддог гэж үздэг тул зөвхөн тамирчид, дасгалжуулагчид төдийгүй хөлбөмбөгийн хорхойтнууд чухал ач холбогдол өгдөг юм.
Бүрэлдэхүүн султай баг, тактикаа буруу боловсруулсан дасгалжуулагч, эсвэл олон тоглогч бэртсэн багуудын хувьд “Boxing Day”-ийн тоглолтууд хүнд тусдаг. Тэгвэл энэ жилийн “Boxing Day”-ийн тоглолтууд харин ч эсрэгээрээ хамгийн хүчирхэг бүрэлдэхүүнтэй, туршлагатай шилдэг менежрүүдэд хатуухан өрнөж байна. Ингээд “Boxing Day”-ийн тойргийн тоглолтуудын эргэн тойронд болж буй үйл явдлуудаас товчлон хүргэе.
Сити “сууж” эхлэв үү?
Шинэ улирлыг хожлын цуврал, гоолын “бороо”-гоор эхлүүлсэн “Манчестер Сити” “Boxing Day”-ийн эхний тойрогт “Вест Бромбич”-ийн талбайд зочлон, 0:0-ийн харьцаатай тэнцлээ. “Сити” багийг Арабын тэрбумтан эзнийхээ мөнгөөр солилцоо наймааны цонхоор олон шилдэг тамирчдыг эгнээндээ нэгтгэн, энэ цаг үеийн хамгийн хүчирхэг бүрэлдэхүүнтэй багийн нэг болсон гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. “Сити”-гийн сэлгээний тамирчид гэхэд сулхан багуудын гарааны бүрэлдэхүүнээс ч илүү хүчирхэг харагддаг. Жеймс Милнер, Адам Жонсон тэргүүтэй Английн шигшээ багийн ирээдүй гэгддэг залуусаас гадна Самир Насри, Эдин Жеко, ах дүү Туре гээд л сэлгээнийх нь байрлал бүрт дэлхийн хэмжээний одод тоглоно. Эдгээр тоглогчид гараанд гарлаа гэхэд Марио Балотелли, Серхио Агуэро, Давид Сильва тэргүүтэй бас “одод” сэлгээнд суух жишээтэй. Тиймдээ ч хөгжөөн дэмжигчид нь шахуу хуваарьтай эдгээр тойргуудад бусад багуудаас оноогоор “тасарна” гэж итгэлтэй байсан биз. Дараагийн тойрогт дасгалжуулагч Роберто Манчинигийн хэлсэнчлэн “сүйрэв”. Тэд энэ улиралд төдийлөн амжилт гаргахгүй байгаа, дасгалжуулагч нь саяхан солигдсон “Сандерлэнд”-ийн талбайд зочлон, тоглолтын турш илүүрхэн тоглосон ч шүүгчийн мэдлийн гурав дахь минутад сөрөг довтолгоогоор гоол алдсанаар улирлын хоёр дахь ялагдлаа хүлээв. “Сити” авах ёстой байсан зургаан онооноос ердөө нэгийг нь арайхийн салгасан байгаа. Эдгээр муухан үзүүлэлтийн дараа хөлбөмбөгийн мэргэжилтэн, сонин хэвлэлүүд дуугүй байсангүй. “Манчестер Сити”-гийн уран, гоё, үзүүштэй тоглолт, олон гоолын цуврал зогсч, “сууж” эхэлж байна гэж зарим хэвлэлээр мэдээлэх болов. Ямартаа ч “Сити” маргааш лхагва гаригийн шөнө өөрийн “Этихад” цэнгэлдэхдээ “Ливерпуль”-ийг хүлээн авч, бага багаар алдаж буй нэр хүндээ эргүүлэн авахын төлөө тоглоно.
Сэр Алекс Фергюсон: Энэ бол гамшиг

Лондон хотыг “шок”-нд оруулсан гоол

“Boxing Day”-ийн шахуу хуваарьтай тоглолтын хүрээнд лигийн жагсаалтыг тэргүүлэгч гурван баг харамсалтай гэмээр ялагдлыг амссан бол “Ливерпуль”, “Арсенал” багууд тэдний “бүдрэлтийг” ашиглан, ээлжит ялалт, гурван оноогоо 19 дүгээр тойрогт авч чадлаа.
“Ливерпуль” талбайдаа эхний 15 тойрог хүртлээ хожигдоогүй гэсэн гайхалтай амжилт үзүүлсэн “Нью Кассле”-тай тоглож, 3:1-ийн харьцаатай буулган авчээ. Багийн ахлагч Стивен Жеррард гэмтлээс эргэн ирсэн тоглолтдоо гоол оруулсан нь “Ливерпуль”-ийн хөгжөөн дэмжигчдийн шинэ жилээр авсан хамгийн том бэлэг байсан биз ээ.
Харин “Арсенал” талбайдаа “КПР”-ийг хүлээн авч, багийн ахлагч ван Персигийн гоолоор хожиж, хэрэгтэй гурван оноогоо “халаасласан”. “Арсенал” өнөө шөнө “Фулхэм” багийг талбайдаа хүлээн авснаар “Boxing Day”-ийн тоглолтоо дуусгах учиртай. Энэ тоглолт Лондон хотын дерби гэсэн утгаараа сонирхолтой, өрсөлдөөн дүүрэн болох гарцаагүй. Робин ван Перси 19 тойргийн дараах байдлаар 17 гоолтойгоор мэргэн буучийн жагсаалтыг ганцаар тэргүүлж буй бол түүний араас 13 гоолтой “Сити”-гийн Серхио Агуэро, “МанЮ”-гийн Уэйн Рууни нар бичигдэж байна.
Энэ улирлын хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тамирчнаар “Сити”-гийн хагас хамгаалагч Давид Сильва тодорсон. Есөн гоолын дамжуулалт болон олон гоол оруулах боломжийг бий болгосныг “Премьер лиг”-ийн хорхойтнууд мэднэ. Харин хамгийн олон торгуулийн хуудас хүртсэн тамирчин бол “Уиган”-ы Гари Колдуэйл. Долоон шар, нэг улаан хуудсаар шийтгүүлжээ.
Б.Ойнбилэг
Эх сурвалж: Ардын эрх сонин