logo
Зарим ерөнхий шүүгч, шүүгчдийг ажлаас нь чөлөөлөв

Зарим ерөнхий шүүгч, шүүгчдийг ажлаас нь чөлөөлөв

2012/01/05

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шүүхийн Ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн 2011 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн 241 дүгээр зарлигаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул Дуламын Пунцагийг Улсын Дээд шүүхийн шүүгчийн, Лувсангийн Баярааг Сэлэнгэ аймгийн шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчийн, Бамбарын Баасанхүүг Өвөрхангай аймгийн шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлөв.

Мөн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан Данзангийн Сарантуяаг Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн, Бадарчийн Бямбахорлоог Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн ерөнхий шүүгчийн, Жамбалын Мөнхтуяаг Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн ерөнхий шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөллөө.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш