АНУ болон Европын орнууд 2011 онд эдийн засгийн хувьд хүнд болж өнгөрлөө. Харин Азийн орнуудын хувьд хямралыг тойрч гараагүй ч Европыг бодвол өрийн болон банк санхүүгийн хямралд өртөөгүй юм. 2012 онд Хятад, Япон, Өмнөд Солнгос, Тайваний эдийн засаг тогтвортой өсөх төлөв харагдаж байна. Ялангуяа Хятад улсын хувьд эдийн засгийн өсөлт 2011 онд удааширсан ч 2012 онд дэлхийд тэргүүлэх, хүчтэй эдийн засаг хэвээр байх нь. Японы хувьд 2011 он нь эдийн засгийн өсөлтөө хадгалах гэж хичээсэн он жилүүд байлаа. Газар хөдлөлт, цунами зэрэг байгалийн гамшгаас болж эдийн засаг нь хүчгүйдсэн. Японы эдийн засгийн өсөлт сулрахаар худалдааны гол түншүүд болох Өмнөд Солонгос, Тайвань зэрэг улсуудын эдийн засгийн өсөлт дагаад удааширчээ. АНУ болон Европын орнуудад эдийн засаг болон өрийн хямрал нүүрлэнгүүт иргэд, хөрөнгө оруулагчдын идэх суларсан нь тэдгээрийн худалдааны түншүүд болох Хятад, Япон, Өмнөд Солнгос, Тайвань зэрэг Азийн хүчирхэг эдийн засагтай орнуудын эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлсөн байна. Энэтхэг улсын хувьд эдийн засгийн өсөлт буурч инфляци өссөн. Хөрөнгийн бирж дээр тухайн улсын индекс буурахаар мөнгөн тэмдэгтийн ханш дагаж унан инфляци үүсдэг байна. Ямартай ч 2012 оны дэлхийн эдийн засаг Азийн орнуудын эдийн засагт тулгуурлаж, тэднээс хамааралтай байх нь ээ.
Shuum.mn
Shuum.mn