logo
Хятад улс нууц хонгилд дотор цөмийн зэвсгээ хадгалж байж магадгүй

Хятад улс нууц хонгилд дотор цөмийн зэвсгээ хадгалж байж магадгүй

2012/01/06
Америкийн Жорж Таун Их сургуулийн профессор Филип Харбор оюутнуудынхаа хамтаар Хятадын 5 мянга орчим км урт нууц хонгилыг илрүүлснээ зарлажээ. Хонгилын өргөн нь 9 метр, 6 метр өндөр.  Түүнийхээр бол Хятадууд эдийн засгийн хүчээ ашиглан нууц хонгилд цөмийн зэвсэг үйлдвэрлэж, агуулж байх боломжтой юм байна. Учир нь тэдний илрүүлсэн видео бичлэгээс харахад хонгилоос цөмийн баллистик пуужин чирч гарган довтолгооны байрлалд шилжүүлж байжээ.  Филип Харбор урд нь Пентагоны стратегичээр олон жил ажиллаж байсан. Хуучин ЗХУ-ын үеийн цөмийн байгууламжийн талаар судалгаа хийж, сул талыг нь судладаг нэгэн байжээ. Филип Харборын таамаглаж байгаагаар хонгилд 3 мянга орчим цөмийн цэнэгт хошуу байж магадгүй юм байна. Бодлого Стратегийн ажилтан Лэйси Олсоны үзэж байгаагаар Хятад улс аль хэдий нь  зэвсэглэлээр хөөцөлдөж эхэлсэн бөгөөд болзошгүй дайнд бэлдэж эхэлжээ. Хятадын хувьд АНУ-тай илт сөргөлдсөн дайн хийхгүй ч гэсэн цөмийн зэвсгээр шантаажилж,  гадаад бодлогоо хүлээн тулган хүлээн зөвшөөрүүлэх хэрэгсэл болгон ашиглаж магадгүй гэнэ. 3 цаг гаруй урт видео бичлэгт дүн шинжилгээ хийж үзээд эрдэмтэд Хятад улсын 2-р артиллерийн анги нэгтгэл 3 мянган бээр буюу 5 мянга км урт хонгилд  олон мянган цөмийн цэнэгт хошуу хадгалж байж магадгүй гэсэн таамаглал гаргасан байна.
Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш