Дэлхийн улсуудын мөнгөн тэмдэгтүүдийн ихэнхийг Их Британид үйлдвэрлэдэг. Тэд үйлдвэрлэсэн мөнгөн тэмдэгтүүдээ тусгай хамгаалалттай хүнд даацын онгоцоор тээвэрлэдэг байна. Учир нь мөнгө маш хүнд байдаг аж. Инфляци хяналтаас гарч, санхүүгийн бодлого алдагдсан Африкийн Зимбабве мэтийн улсуудын мөнгийг хэдэн саяар нь хэвлэж, олон онгоцоор тээвэрлэж, төв банкинд нь хүргэж өгөх болжээ. Мөнгөн тэмдэгт үйлдвэрлэгчид эхэлж тухайн улс орны мөнгөн дэвгэртийн захиалга, дизайн, өнгө хэмжээ, тоо ширхэгийн мэдээллийг аваад маш нарийвчлалтайгаар үйлдвэрлэдэг байна. Мөнгө үйлдвэрлэхэд хамгийн чухал нь нууцлал. Учир нь техник, технологи өндөр хөгжсөн өнөөгийн ертөнцөд гэмт этгээдүүд мөнгийг хуурамчаар үйлдвэрлэх нь энүүхэнд болсон.
Мөнгийг улсын хүн амын хэмжээ, хэрэгцээ, тоо ширхэгээс хамаарч хамгийн богиндоо 6 сар үйлдвэрлэж дуусдаг байна. Мөнгөн тэмдэгтийн нууцлалыг зохиоход хамгийн их хугацаа ордог гэнэ. Нууцлалыг зөвхөн мөнгөн дэвсгэрт үйлдвэрлэгчид болон тухайн улсын төв банкны ажилтнууд л мэдэж байх ёстой. Нууцлалыг хадгалах үүднээс 50-100 хүн л мөнгөний дизайн, хэлбэр хэмжээ, нууцлалыг мэдэж байдаг. Английн мөнгөн дэвсгэрт үйлдвэрлэгч компани 150 гаруй өөр улсын мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэдэг. Нэгэнт олон улсын бизнес учир маш нарийн шалгуур, нууцлалтай байдаг ажээ.
Shuum.mn